Э
Энгалаби урт бөмбөр (2)
Энгалаби урт бөмбөр (2)

 

Африкийн хөгжмийн зэмсэг

 

Энгалаби (Engalabi) нь Зүүн Африк хийгээд Угандагийн хатуу цул модноос ухаж үйлдсэн цар бүхий, царын амсарыг Варан (Латинаар: Varanus) хэмээх аварга.гүрвэлийн арьсаар бүрсэн урт бөмбөр юм.  Уг гүрвэлийн Комод варан (Varanus komodoensis) зүйл нь бараг 3 м байх хүрдэг.

 

 

Комод варан (Varanus komodoensis) аварга гүрвэл

 

Энгалаби урт бөмбөрийг Омугалаби (Omugalabi), Энгайжа (Engaija), Эгаави (Egaabi), Омугуду (Omugudu), Омугвабэ (Omugwabe) хэмээн нэрлэдэг ажээ. Энгалаби урт бөмбөрийг голчлон эрчүүд саваа модоор болон гараар дэлдэн тоглодог. 

 

 

Энгалаби урт бөмбөр дунджаар 90-120 см өндөр, 20 см голчтой байдаг. Уг бөмбөрийг оосорлон мөрөндөө зүүх, хөлний завсар хавчуулах, эсвэл газар болон шалан дээр тавьж тоглоно. 

 

 

Энгалаби урт бөмбөр (2)
Энгалаби урт бөмбөр
Энгалаби урт бөмбөр