Эмийн Бамбай

 

 

Монголын Улаан номонд орсон ургамлууд

 

Эмийн Бамбай буюу хүж өвс, үнэрт хүж.  Латинаар: Valeriana officinalis (Карл Линней., 1753) нь ойн бүслүүрт шинэсэн ой, түүний зах, хулсан ойн , ойн болон татмын нуга, хусан торлого бургасан шугуй , гуу жалга, хадны ёроолоор ургадаг улаан цагаан цэцэгтэй нэг метр хүртэл өндөр ургадаг олон наст өвслөг ургамал юм. Монголд Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Дагуурын тойрогт тохиолдоно. Үрээр үрждэг. Ижил нэршил: Valeriana baltica Pleijel Valeriana exaltata J.C.Mikan

 

Таван сараас найм дугаар сар хүртэл цэцэглэдэг. Эх нутаг нь Европ. Голдуу хоёр настай, Европт ургадаг хүж өвсний үндсийг цэвэрлэж хатаагаад алкохольтой хольж экстракт гаргана. Гаргаж авсан бэлдмэлийг эмчилгээний зориулалтаар хэрэглэдэг. Эмийн бамбайн өөр зүйлүүд болох Энэтхэгийн хүж өвс (V. wallichii), Мэксикийн хүж өвс (v.edulis) гэж байдаг.

 

Эртний Герман овгийнхон хүж өвсийг гадны муу нөлөөнөөс, далдын хар хүч буг чөтгөрөөс хамгаалдаг гэж шүтээд, орон гэрийнхээ хаалганы дээр багц багцаар нь өлгөдөг байжээ. Хүж өвсний тухай хамгийн анх м.э.ө 460 онд "Corpus hippocraticum"-д бичигджээ. Тухайн цагаас эхлэн өнөөдрийг хүртэл эмийн ургамалын номонд бичигдэж ирсэн байна.

 

Ромын түүхч Плиниус, эртний Грекийн эмч Диоскуридэс (1-р зуун), Германы гэлэнмаа Хилдэгард фон Бингэн (1098-1179) нар эмийн бамбай буюу хүж өвсний үндэсний анагаах чанарын тухай бичиж байжээ.

 

Хүж өвсний үндэсийг сэтгэл санаа тайван бус, норгүйдэх үед хэрэглэнэ. Нойрны эмийг бодвол хүж өвсний үндэс нь хүний биенд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй. Харин нойрны эмийг их хэрэглэвээс, тухайн эмийг байнга хэрэглэдэг муу зуршилтай болгодог. 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Монголын Улаан номонд орсон ургамлууд

2. Эмийн ургамал

Эмийн Бамбай
Эмийн Бамбай. Valeriana officinalis