Электрон

 

Электрон буюу цахим. Электрон бол сөрөг цахилгаан цэнэгтэй тулгуур, атомаас жижиг бөөм юм. Энэ нь цахилгаан соронзон харилцан үйлчлэлд ордог 1/2 спин бүхий лептон бөгөөд үүний жин нь ойролцоогоор протоны жингийн 1 / 1836-тэй тэнцүү ажээ. Электрон нь нуклоны (протон болон нейтрон) хамт атомыг бүтээдэг. Тэдгээрийн харгалзах нуклонуудтайгаа үүсгэх харилцан үйлчлэл нь химийн холбооны гол шалтгаан болдог.

 

Электрон гэдэг нэр нь ήλεκτρον- буюу хув гэсэн Грек үгнээс гаралтай. Эртний Грекүүд хувыг амьтаны арьсаар зүлгэхэд түүний гадаргууд цахилгаан цэнэг буй болдогийг мэддэг байжээ. 1874 онд Жонстон Стоун George Johnstone Stoney. анх электрохимийн ухаанд электроныг цэнэгийн нэгж болгон дэвшүүлж 1894 онд электрон гэдэг нэр томъёог анх хэрэглэсэн байна. Электроныг цахилгаан цэнэгтэй бөөм болохыг Жон Томсан (Joseph John "J. J." Thomsonтэргүүтэй британийн физикчид 1897 онд анх баталжээ.

Электрон
Жонстон Стоун
Жон Томсон