Э
Эктар товшуур (2)

 

Энэтхэг үндэстний хөгжмийн зэмсэг

 

Эктар (Ektar) товшуур нь Пенжаб ардын уламжлалт эртний чавхдаст хөгжмийн зэмсэг юм.  Эктарыг найр хурим, ардын rhytmic дуу хөгжим болон Бхангара хэв маягийн дуу бүжигт өргөн ашигладаг. 

 

 
Хулууны хатаасан хальсан цар, хулсан иш  хүзүү, өлөнгөөр үйлдсэн ганц чавхдастай (өдгөө металл чавхдастай болсон) хамгийн энгийн хөгжмийн зэмсэг юм. Эктар гэдэг нь ганц чавхдаст гэсэн утгатай үг хэдий ч нэг болон хоёр чавхдастай байдаг.  Чавхдас нь хүзүүнээс хол хөндий зайтай байх бөгөөд эрхий хуруугаар хүзүүнээс хавчин бусад хуруугаар дээш няслан тоглоно. Энд аялгуу бус нэг өнгө дуурсан дуугарах бөгөөд түүний дэвсгэр аянд дуучин дуугаа тааруулан дуулж нөгөө гараар царыг нь зөөлөн дэлдэж хэмнэл үүсгэн хавсардаг. 
 
 
Ихэнх чавхдаст болон нумт хөгжим чавхдасыг хуруугаар дээрээс нь даран тоглодог бол Морин хуур доороос нь дээш хурууны өндөгөөр дарж нумаа татан тоглодог шиг Эктар дарах хуруугаар доороос дээш нь няслан тоглодогоороо бусад хөгжмүүдээс онцгой билээ. Хоёр чавхдаст Эктар нь мөн л ая тоглох бус үндсэн дэвсгэр хоёр өнгөнд тааруулан дуугаа дуулж бүжиглэнэ. Ойрад Монголчуудын Товшуур дээр тоглож чадахгүй хүн ч гэлээ хоёр утсыг цохин дуурсах өнгө дээр тууль, магтаал, хайлах, хамсрах боломжтой байдаг билээ.   
 

Эктар товшуур (2)
Эктар товшуур
Эктар товшуурч
Эктар товшуур: а.Нэг чавхдаст товшуур, б. Хоёр чавхдаст товшуур