Эктара (2)

 

Ганц чавхдаст Эктара (Бенгалиар: একতারা, Англиар: Ektara) буюу Эканада (Ekanаda), Иктар (Iktar), Эктар (Ektar), Яктаро (Yaktaro), Гопичанд (Gopichand) хөгжмийг Бангладеш, Энэтхэг, Пакистан, Египетд шашны зан үйл, гудамжны хөгжимчид өргөн ашигладаг ажээ. Уг хөгжмийн царын үүрэг гүйцэтгэгч ваарыг хулуу болон кокосын самарын хальсаар үйлдэх бөгөөд чавхдасыг хулсан ацаар тэвхддэг байна.

 

 

Хулсан ац нэг чавхдасыг тэлэх үүрэгтэйгээр гадна тоглох явцад түүнийг нумлан дууны өнгийг хувирган эффект үүсгэдэг байна. Эктара буюу Гопичанд нь янз бүрийн хэмжээтэй сопрано, тенор, бас дуугаралттай байдаг ажээ. Уг хөгжмийг Киртана буюу Индуист шашны уншлагад голлон ашиглаж иржээ.

 

Эктара (2)
Эктара
Эктарч
Эканада (Ekanаda)