Экслибрис

 

Экслибрис Латинаар:ex libris - номноос гэсэн утгатай үг. Экслибрис нь номын сангийн эзэмшигчийн номын хавтасны дотор талд наадаг байсан номын наалт тэмдгийн нэр юм. Аажмаар экслибрис хавтасны дотор наах өчүүхэн бага наалтаас хавтасны гадна талд чимэг байдлаар (суперэкслибрис) олон төрөл зүйл болон хөгжижээ. Ердийн экслибрисд ном эзэмшигчийн овог нэр, түүний сонирхол, мэргэжлийн онцлогийг харуулсан зураг дүрсэлтэй байдаг. Герман нь экслибрисийн эх орон гэгддэг бөгөөд энэ нь XVI зуунд Германд ном хэвлэх явц эхэлсэнтэй холбоотой ажээ. Энгийн экслибрис нь ном өмчлөгчийн нэр болон түүний эмблем, сүлд уриа дуудлагыг илэрхийлсэн цаасан наалт хэлбэртэй байдаг.

 

 

а.Отто Бринкманы экслибрис. б.Отто Бринкманы Жорж Аллений хэвлэлийн товчоонд зориулсан экслибрис с. Артур Энглерын  Герман M Скотерт зориулсан экслибрис 1913 он

 

Уран сайхны экслибрис нь зураасан зургийн болон хэвлэлийн барын (зэс, мод, хулдаасан бар) илэрхийлэл байдаг. Эдгээрийн дотор Альбрехт Дюрер, В. А. Фаворский зэрэг алдар цуутай зураач урчууд элбэг байдаг билээ. XVI—XVIII зууны экслибрисд сүлд, эмблем голлох хандлагатай байдаг байсан бол ХХ зуунаас байгаль, уран барилга, билэгдэл, хийсвэр зэрэг олон утга агуулгаар баян болжээ. 

 

 

 
а. Е.Г.Рейтерийн Ф.Райнист зориулан бүтээсэн экслибрис, б. Ханс Фаддей Хойерын доктор Рене унд фрау Такстерт зориулсан экслибрис, 1923 он. в. Генри Харперийн экслибрис
 
 
 
 
Орост экслибрис нь аугаа Петре I хааны үед буй болсон бөгөөд түүний дагалдагч нар болох Я. Брюс, Д. Голицын, А. Лефорт, Р. Арескин нар их хааны болон язгууртнууыдг сүлд бүхий экслибрисийг голлон үйлдэж байжээ. 
Экслибрис
Авсралийн судлаач сэр Жон Форрестагийн (1847—1918), экслибрис
Германы зураач Альбрехта Дюрерын хулдаасан бар экслибрис
Баварын эзэн хааны номын сангийн экслибрис XIX зуун
В.И.Васильевагийн экслибрис
Экслибрис. Э.Деплер, 1899 он.