Эдмонтон

 

Эдмонтон. Латинаар: Edmontonia Стернберг, 1928 нь Хожуу Цэрдийн галавын үед амьдарч байсан хуягласан үлэг гүрвэлийн төрөл бөгөөд уг гүрвэлийн үлдэгдэлийг Канадын Альберт мужаас олж илрүүлжээ.

 

Эдмонтон нь шувуун аарцагт, Нодозавридын бүлийн өвсөн тэжээлт үлэг гүрвэл бөгөөд ойролцоогоор 4 тонн орчим жинтэй, 2 метр өндөртэй, 7 метр урттай байжээ. Нуруу болон гавлын дээд хэсэг нь ясан хавтангуудаар хучигдсан, сүүл хэсэг рүү ясан хуяг нь өргөс хэлбэртэй байжээ.

 

Цээжний хоёр талд хурц 4 эвэртэй байсан нь түүнийг гадны халдлагаас хамгаалах зориулалттай байв.

 

Edmontonia longiceps нь уг гүрвэлийн зонхилох зүйл бөгөөд түүний үлдэгдэлийг 1924 онд Жорж Патерсон Morrin тосгоны ойролцоогоос олж илрүүлжээ. Нэрийг нь хожим 1928 онд Чарлз Стернберг өгчээ.

 

Хожим уг гүрвэлийн өөр нэгэн зүйлийг Техасын Агуягаас олж илрүүлсэн бөгөөд 1930 онд түүнийг Роберт Бэккер 1930 онд E. rugosidens хэмээн нэрлэжээ.

 

Гуравдахь зүйл болох E. australis-ны зөвхөн хүзүүний хуягны хэсэг одоогоор олджээ. Түүнийг мөн Glyptodontopelta (Burns, 2008) хэмээн нэрлэдэг.

 

Зүйлүүд: 

 

  • Edmontonia longiceps 
  • Edmontonia rugosidens 
  • Edmontonia australis

 

 

Эх сурвалж:

 

Ж.Төмөрхуяг, А.Шагдарсүрэн. “Үлэг гүрвэл 1”. (Мажестик цуврал) 2013 он

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Үлэг гүрвэлийн жагсаалт

 

Эдмонтон
Edmontonia
Эдмонтоны араг яс
Эдмонтоны хуяг дуулганы үлдэгдэл