Эдмонтозавр

 

Эдмонтозавр. Латинаар: Edmontosaurus (Lambe, 1917). Edmontosaurus гэсэн нэр нь Эдмонтын (Канад) гүрвэл гэсэн утгыг илтгэдэг. Уг гүрвэл нь нугасан хошуут гүрвэлийн төрөлд багтдаг бөгөөд ясны бүтэц нь шувууныхтэй төстэй гүрвэл бөгөөд хожуу цэрдийн галавын үед буюу 73-65,5 сая жилийн тэртээд Хойд Амеркт амьдарч байжээ.

 

 

Эдмонтозавр нь Гадрозавридын томоохон овор хэмжээтэй гүрвэлд тооцогдох бөгөөд уг гүрвэл ойролцоогоор 13 метр урт, 4 тонн орчим жинтэй байжээ. Хойд Америкийн баруун хэсгээс Нилээд сайн хадгалагдсан олдворууд олджээ.

 

Эдмонтозаврыг 1917 онд Канадын өмнөд хэсгээс анх илрүүлжээ.  Эдмонтозавр нь голчлон дөрвөн хөл дээрээ явдаг, хэрэгцээтэй үед хойд хоёр хөл дээрээ өндийн босч чаддаг өвсөн тэжээлт, сүргээрээ амьдардаг гүрвэл байжээ. 

 

Зүйлүүд:

 

  • E. regalis Ламбе, 1917
  • E. annectens или Claosaurus? Марш, 1892
  • E. saskatchewanensis или Thespesius Боуленгер, 1881

 

Эх сурвалж:

Ж.Төмөрхуяг, А.Шагдарсүрэн. “Үлэг гүрвэл 1”. (Мажестик цуврал) 2013 он

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Үлэг гүрвэлүүд

Эдмонтозавр
Эдмонтозавр
Эдмонтозаврыг хүний өндөртэй харьцуулсан харьцаа. Хар нь E. regalis, ногоон нь E. annectens.