Э
Эдисоны тухай сонирхолтой 10 баримт
Эдисоны тухай сонирхолтой 10 баримт

 

Нэрт зохион бүтээгч Томас Альва Эдисон 83 насандаа 1093 патентын эзэн болсон байжээ. Фото зураг, цахилгаан сүлжээ, кино гаргах төхөөрөмж, телеграф, харилцуур утас зэрэг соёлт ертөнцийн бүхий л зүйл түүнтэй холбоотой билээ.

 

1. Эдисоны багш нь түүнийг юм сурах чадваргүйд тооцдог байжээ. 

 

Эдисон сахилгагүй хүүхэд байсан төдийгүй багш нь түүнийг "Дүүрчихсэн тэнэг" хэмээн гоочилдог байжээ. Эдисоны ээж үүнийг мэдээд ихэд ундууцан уурлаж хүүгээ сургуулиас нь гаргаж өөрөө хичээл заах болжээ. Ингэж Т.Эдисон гэрийн боловсрол олж авсан байна

 

2. Т.Эдисон 10 настайдаа анхныхаа лабораторийг байгуулжээ.

 

Т.Эдисоныг 9  настай байхад нь ээж нь түүнд химийн энгийн туршилтыг явуулах тухай ном бэлэглэжээ. Тэрээр халаасны мөнгөө цуглуулж өөртөө бяцхан лабратори байгуулсан байна. Тэрээр өөрийн лабратори дахь химийн шингэнтэй лонх бүр дээр "хор" хэмээн бичдэг байсан тул найз нөхөд нь түүнд нь хүрдэггүй байжээ. 

 

3. Эдисон сонсгол муутай байсан бөгөөд өөрөө үүндээ дуртай байжээ.

 

Эдисон 12 нас хүрэх үед түүний сонсгол эрс мууджээ. Энэ нь удам дамжсан өвчин байсан бөгөөд түүний аав, ах нь бүгд сонсгол муутай хүмүүс байжээ. Хачирхалтай нь тэрээр сонсгол муутай болсондоо санаагаар унасангүй туршилт хийхэд элдэв зүйл садаа болохгүй харин ч сайн зүйл боллоо гэдэг байжээ.

 

4. Эдисон хүүхдийн амийг аварчээ.

 

Grand Trunk-ийн төмөр зам дээр 14 настай Эдисон ойртон ирж буй ачааны галт тэргээс 3 настэй бяцхан Жимми Маккензийг аварчээ. Охиныг харж харгалздаг байсан  Ж. У. Маккензи Эдисоныг телеграфын машинтай ажиллах боломжыг олгож түүнд хэрхэн ажиллуулахыг нь зааж өгчээ. 

 

5. Эдисоны анхны патент бүтэлгүйтжээ  

 

1869 тэрээр 22 настай байхдаа конгрессийн гишүүдийн саналыг тоолох автомат төхөөрөмж зохион бүтээж патент авахаар өргөдлөө өгчээ. Гэвч уг машинаас гараар тоолох нь хурдан хэмээн үзэж түүний бүтээлд патент олгоогүй байна.

 

6. Эдисоны хайр дурлал болон Морз үсэг

 

1871 онд тэрээр 24 нас хүрэх үедээ 16 настай Мери Стилвелтэй гэрлэжээ. Мери түүнд гурван хүү төрүүлж өгсөн бөгөөд тэрээр эхний хүүгээ «цэг» (Dot), удаах хүүгээ «зураас» (Dash) хэмээн хочилдог байжээ. Тэрээр өөрийн эхнэр Мериг нас барснаас хоёр жилийн дараа 20 настай Мине Миллертэй хайр сэтгэлийн холбоотой болж түүнд Морз үсэг зааж өгчээ. Ингэснээр тэр хоёр Минигийнд очсон үед ээж аавынх нь дэргэд бие биенийгээ алган дээр хурууныхаа үзүүрээр зөөлөн дарж нууцаар харилцдаг байжээ.

 

7. Эдисоны гар дээр нууцлаг нэгэн шивээс байдаг байжээ.

 

Эдисоны шуун дээр 5 цэг бүхий учир битүүлэг нэгэн шивээс байдаг байжээ. Уг шивээсийг тэрээр өөрийн зохиосон авсаархан шивээсний машинаар шивжээ. 1876 онд Эдисон Stencil-Pens хэмээх барлагч төхөөрөмж бүтээж патент авчээ. Үүнээс олон жилийн дараа түүнийг сайжруулан Самуэлем Орейли (Samuel O’Reilly) гэх шивээсний машинд патент авчээ. Харин түүнээс олон жилийн өмнө Эдисон Stenci-Pens машинаараа өөрийн шуун дээрээ шивээс хийсэн нь хөдлөшгүй баримт билээ.

 

8. Эдисоны зохион бүтээлт хүний аминд хүрчээ

 

Вильгельм Рентген 1895 рентген туяаг нээсний дараахан Эдисон өөрийн ажилтан Кларенс Делли-д (Clarence Dally) рентген туяаны төхөөрөмж зохиох үүрэг өгчээ. Тухайн үед рентген туяаг аюулгүйд тооцож байжээ. Кларенс рентген төхөөрөмжөө өөрийн гар дээр туршсан бөгөөд 1900 онд түүний гар хөшиж, эмчилгээ авахгүй байжээ. Улмаар гар рентген туяанд хордсоноос тэрээр хорт хавдраар нас баржээ. Энэ үеэс Эдисон рентген туяанаас айх болжээ. 

 

9. Эдисоны хачирталтай зохион бүтээлт "Бетонон байшин"

 

1887 онд Эдисон бүтэшгүй төсөл дээр ажиллажээ. Хэвлэлийнхэн түүнээр тохуурхаж байсан ч тэрээр бууж өгөлгүй чанар муутай төмрийн хүдэртэй зууралдаж өөрийн мөнгөөр томоохон үйлдвэр босгожээ. Тэрээр уг чанар муутай гологдол хүдэр бетон зуурмагаар бүхэл бүтэн байшинг, бүхий л инженерийн байгууламжтай нь хамт цутгах аргыг буй болгожээ. У г байшинг тэрээр 1911 онд Нью-Жерсигийн Hixon Street д босгожээ. Мөн ондоо тэрээр бетонон тавилга хийж хямд төсөр болохыг нь тайлбарлан таниулсан ч нийтийн хүртээл болоогүй байна. 

 

10. Цаазын цахилгаан сандал

 

Эдисон цаазын ялын эсрэг байдаг ч өөрийн ажилтан Гарольд Брауны хамт "цаазын цахилгаан сандал" зохион бүтээжээ. 1903 онд Топси хэмээх цирк заан гурван хүний аминд хүрчээ. Эдисон 6000 вольтын хувьсах гүйдлээр "нүгэлт" зааныг цаазалжээ. 

 

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Эдисон Томас Альва

Эдисоны тухай сонирхолтой 10 баримт
Залуу зохион бүтээгч Т.Эдисон
Т.Эдисон өөрийн зохион фонографийн анхны хувилбартайгаа байгаа нь
Генри Форд болон Томас Эдисон
Аугаа зохион бүтээгч