Эгэм

Эгэм- латинаар: clavicula, англиар:collarbone, орсоор: Ключица

Хүн амьтны өнгөлүүрийн хоёр хажуугийн хөндлөн яс. Өөрөөр хэлбэл далыг цээжтэй холбодог товчлуур яс юм. Дал эгэм хоёр нь мөрний бүслүүр болно.

Эгэм хугарсан тохиолдолд хамгийн чухал арга хэмжээнүүд өвдөлтийг намдааж, тухайн гарыг хөдөлгөөнгүй байлгахад оршино. Эмч үзлэг хийхдээ эргэн тойрондох мэдрэл ба цусны сувагууд гэмтээгүй болохыг тодорхойлох ёстой. Маш ховор тохиолдолд гэмтдэг.

Xугарсан ихэнх эгэм мэс засалд оролгүйгээр өөрөө эдгэрдэг. Тоон үзүүлэлт нь 95%-иас дээш байдаг.

Xэрэв:


- эгэм нь мөрний үетэй маш ойрхон хугарсан бол
- хугарсан хэсэг арьснаас цухуйвал
- хэд хэдэн газарт зэрэг хугарсан бол
- хугарсан хэсэгнүүд бие биенээсээ хэт холдсон эсвэл дээр дээрээ байрладаг болсон тохиолдолд мэс засал хийх шаардлагатай байдаг.

Үүнийг тодорхойлохын тулд эмч рентген зураг авна.

Эгэм хугарсан үед гараа хөдөлгөөнгүй байлгах алчуур 6-8 долоо хоногийн турш зүүх хэрэгтэй. Өвчин намдаахын тулд парацетамол, аспирин, ибупрофен гэх мэтийг ашиглаж болно. Бас энэ зорилгоор даавуунд ороосон мөсийг хугарсан ясан дээрээ тавьж болно. Өвчин намдаах шаардлага ер нь эхний хоёр долоо хоног гардаг. Өвдөлт намдсаны дараа дасгал хийж эхлэх хэрэгтэй. Өвдөлт намдах хугацаа нь хэд хэдэн долоо хоног байна. Харин мөр хүчээ эргээд бүрэн олтол спортоор хичээлж болохгүй. Бүрэн эдгэрэхэд өсвөр насныханд ер нь 6-8 долоо хоног, томчуудад 12 долоо хоног (буюу 4 сaр) хэрэгтэй байдаг.

Эдгэрлийн явцад том бүлдэрүү бий болно. Энэ нь яваандаа жижгэрнэ, эдгэрсний хойно өвддөггүй жижиг бүлдэрүү үлдэх нь түгээмэл. Мэс засалд хийлгэвэл бүлдэрүүгийн оронд урт сорви үлддэг..

Эгэм
эгэмний яс