Эгэл шулганаа

 

Хар эрхэт шулганаа буюу Эгэл шулганаа Saxicola maurus (Pallas, 1773) нь Бор шувуутны багийн Намнаахайнхан овгийн шувуу юм. Эгэл шулганаа Азийн сэрүүн бүсийн ихэнх хэсэг, Монгол, Сибирь, өмнө зүгт Гималайн нуруу болон баруун өмнөд Хятад, Турк, Каспийн тэнгис, Орос зэрэг улсын нутгаар тархжээ. Заримдаа Финландад таарна. Өвлийн улиралд Японы өмнөд хэсэг, Тайланд, Энэтхэг, Африкт нүүдэллэн очно.

 

 

Энэхүү шувууны нуруун хэсэг нь бараан, өвөр хэсэг нь цайвар бөгөөд цээжин хэсэг нь улбар шардуу юм. Үржлийн улиралд эрэгчингийн нуруу, толгой нь хар байна. Эмэгчин нь бор цайвар нуруу, толгой, хүзүүндээ цагаан толботой.

 

 

Ижил нэршил:

 

  • Saxicola maura (lapsus)
  • Saxicola torquata maura (lapsus)
  • Saxicola torquatus maurus (Pallas, 1773)
  • Saxicola torquata przewalskii

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Монгол орны шувууд

Эгэл шулганаа
Эгэл шулганаа
Эмэгчин. Энэтхэг