Э
Эгэл шатансүүлт

 

 

Эгэл шатансүүлт,Locustella naevia (Boddaert, 1783) нь Бор шувуутны багийн Зэржигэнийхэн овгийн шувуу юм. Европ, Азийн сэрүүн бүсэд амьдрах жижиг шувуу юм. Нүүдлийн шувуу бөгөөд Африк, Энэтхэгт өвөлждөг. Эгэл шатансүүлт намхан, нягт өвс ургамалтай, усны ойролцоох газар нутаглан 4-7 өндөг гаргана.

 

Биеийн урт 12.5-13.5 см. Нас гүйцсэн нь судалтай бор нуруу, цайвар саарал өвөртэй ба залуу шувуудын цээж хэвлий нь шардуу байна. Тэд шавьж хорхойгоор хооллодог.

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Монгол орны шувууд

 

Эгэл шатансүүлт
Эгэл шатан сүүлт