Э
Эгэл шагшуурга

 

Монголын Улаан номонд орсон ургамлууд

 

Эгэл шагшуурга. Латинаар: Phragmites communis нь нуур гол мөрөн, булаг шандны эрэг хөвөө, манхан болон довцог сондуул бүхий элсний зах ёроол, мараалаг элс, хөвсгөр хужирлаг тойром, булаг орчмын хужирлаг мараажсан нугажуу газраар ургадаг олон наст өвслөг ургамал юм. Ихээхэн хэмжээний ширэнгэ болон Увс нуурын эргэн тойрон, Тэсийн голын хөндий, Тэсийн голын адаг, Хар-Ус нуур, Хар нуурын эрэг хөвөөгөөр ургадаг. Багавтар талбайтай ширэнгэ Бөөнцагаан, Орог, Адгийн Цагаан, Улаан нууруудын хөвөөгөөр тохиолдохын зэрэгцээ зарим баянбүрдүүдээр элбэг. Үрээр үржихээсээ үндэс, үндэслэг ишээр төлжин үржих чадвараар илүү сайн. 

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Монголын Улаан номонд орсон ургамлууд

Эгэл шагшуурга
Эгэл шагшуурга. Phragmites communis