Эгэл Тосондой

 

Эгэл тосондой. Латинаар: Suillus luteus нь Suillaceae овгийн хүнсэнд хэрэглэж болдог ургамал юм. Малгай нь голчоороо 6—16см, бөмбөгөр байснаа томорч хавтгай болдог. Гялгар. салслаг гадаргуутай. хүрэн бор, шарга, бор ногоовтор өнгөтэй. Гадар хальс нь хуурамтгай.

Ижил нэршил: Boletopsis lutea (L.) Henn. 1900, Boletus luteus L. 1753 , basionym Cricunopus luteus (L.) P. Karst. 1881, Viscipellis luteus (L.) Quйl. 1886, Ixocomus luteus (L.), Quйl. 1888, Boletus volvatus Batsch 1783

 

Сагалмай нь цайвар шаргал өнгөтэй бөгөөд махлаг эд нь огтлоход өнгө нь үл мэдэг ягаардаг. Шилбэ нь цагригтай, 6-12 см өндөр, 1-2.5 см өргөнтэй ургах бөгөөд доошоогоо бүдүүрнэ.

 

Шинэс болон холимог ойд ургадаг. Малгайн хальсыг хуулж, шинээр нь хүнсэнд хэрэглэхээс гадна цуунд дарж хэрэглэнэ.

Эгэл Тосондой
Эгэл Тосондой