Э
Эгшигт хайрцаг (2)
Эгшигт хайрцаг (2)

 

Эгшигт хайрцаг (Music box / Musical box) нь XVIII зуунд буй болсон хөгжмийн аялгууг автоматаар тоглогч авсаархан төхөөрөмж юм. Тодорхой аялгууг тоглоход шаардлагатай өнгүүдээр эрэмбэ үүсгэсэн металл хэлнүүдийг баадуут зүү хөндөж дуу авиа гаргах бөгөөд хэлнүүдийн хоорондын зай нь хэмжээ, хэмнэлийг үүсгэнэ.

 

 

Жинхэнэ эгшигт хайрцаг нь авсаархан Жентльмены халаасанд багтахаар байх ёстой байжээ. Тансаг эгшигт хайрцагт халаасны цагны төхөөрөмжүүдийг голчлон ашиглаж байв.  Эгшигт хайрцагны голомт нь цагны эх орон Швейцар болж байжээ.  
 
 
 
"Хаан" Гамбринус  буюу Шар айрагны хаан Симфониум "King" Gambrinus Symphonium. Лейпциг, 1900 он
 
 
Эгшигт хайрцагийг 1815 онд Жереми Рекордон (Jérémie Recordon), Сэмюэл Жюно (Samuel Junod) нар үйлдвэрлэн гаргажээ. Улмаар Герман, Чехд ч гэсэн эгшигт хайрцагийг үйлдвэрлэх болжээ.  XIX зууны сүүлээр Америкт эгшигт хайрцагны үйлдвэр буй болжээ.

 

 

XIX зууны сүүлээр металл зээрэнцэг төхөөрөмж буй болж улмаар 1879 онд Женевт буй болсон эгшигт хайрцаг бүтэн цагийн турш тоглох боломжтойгоор бүтээгдсэн ажээ. Цаашид металл зээрэнцэгүүдийг нь сольж болохоор бүтээгджээ. Программчлагдсан Эгшигт хайрцагийг Оркестрион (Orchestrion) хэмээн нэрлэх болсон бөгөөд олон хувилбар бүхий аварга эгшигт хайрцаг, төхөөрөмжийг Симфониум (Symphonium) хэмээн нэрлэж байжээ. 

 

 

Олон нийтийн үйлчилгээний газруудад зориулсан Зээрэнцэг солих боломжтой эгшигт хайрцагийг Англи, Итали, Америк, Швейцар, Австри, Пруссд үйлдвэрлэх болсон бөгөөд  Жукэ эгшигт хайрцаг (Juke-Box) хэмээн нэрлэж байв. XIX зууны сүүл ХХ зууны эхээр эгшигт хайрцаг төгөлдөр хуурт байр сууриа алджээ. 

Эгшигт хайрцаг (2)
Эгшигт хайрцаг
Өндгөн эгшигт хайрцаг (Musical Egg)
Эгшигт хайрцаг
Швейцарийн Паллиард бортогон эгшигт хайрцаг (Palliard Musical Boxes)
Америкийн Рэгина пүүсийн 1800 онд бүтээсэн Рэгина эгшигт хайрцаг (Regina vertical musical boxes)