Э
Эвэр бүрээ буюу Урам (2)
Эвэр бүрээ буюу Урам (2)

 

Эвэр бүрээ буюу Урам  (Blowing horn) нь Ази, Африк, Европын ард түмнүүдийн язгуур хөгжмийн зэмсэг. Төв Азийн нүүдэлчид ан ав хийхэд болон дайн байлдааны дохио өгөхөд голчлон хэрэглэж байв.
 
 
Эвэр бүрээ, Урам хоёр гаднаасаа ижил боловч эвэр бүрээ нь ихэвлэн 6 нүхтэй хэлтэй байдаг бөгөөд урам нь тоглох нүхгүй шууд үлээх зориулалттай байдгаараа ялгаатай.
 
 
1. м.э Х зуунд хамаарах Унгар (Hungary Blowing horn) урам, 2. Европ хэв маягийн урам (European Style Blowing Horn)
 
 
Оросын эвэр бүрээ буюу Урам нь дотороо Курск (Kursk), Ярославль (Yaroslavl), Кострома, (Kostroma), Владимирын (Vladimir) гэсэн өөр өөрийн онцлогтой байдаг.
 
Эвэр бүрээг анхлан үхрийн эврээр уг хөгжмийг үйлддэг байсан бол яваандаа зэс, металлаар хийх болжээ. Австри болон Баруун Европын орнуудад өргөн хэрэглэж байсан Шуудангийн урам (Post horn) буюу эвэр бүрээ гэж байдаг. 
 
 
 

1. Нигерийн Урхово омгийнхоны зааны ясан урам (Urhobo Elephant ivory horn), 2. Камбожын мод болон хулсаар үйлддэг Кхлой урам (Cambodian Khloy - of wood or bamboo horn), 3. Тайланд Кой урам (Koy Thailand Horn), 4. Нигер зааны ясаар үйлдсэн урам (Nigerian Elephant Ivory Trumpet), 5. Заир зааны ясаар үйлдсэн ёслолын урам (Zaire Elephant Ivory Ceremonial Trumpet)

 

 

1. Кенийн Покот омгийнхоны урам (Kenya Pokot people horn) 2. Балба одос үхрийн эвэр, зэс, үнэт чулуугаар үйлдсэн урам (Nepal Copper and silver with coral and turquoise stones -Buffalo horn) буюу Нгэку урам (Ngeku Buffalo horn) 3. Кот-д'Ивуарын Дан урам (Dan trumpet), 4. Нигер урам (Nigerian horn), 5. Перугийн Наска урам (Nazca Trumpet)

Эвэр бүрээ буюу Урам (2)
Норвегийн Осеберг (Oseberg) Эвэр бүрээ буюу Урам
Африкийн Кени, Танзанид оршин суугч Маасай (Maasai Blowing Horn) омгийнхоны урам
Баск эвэр бүрээ (Basque Blowing horn)
Франц Ангийн урам (French Hunting Horn )
Камбожын Одос үхэр болон үхрийн эвэрээр үйлдсэн Снаэнг урам (Cambodian Snaeng buffalo and cow horn)