Щ
Щетинкин Пётр Ефимович
Щетинкин Пётр Ефимович

 

Пётр Ефимович Щетинкин (1884 оны 12 сарын 21 Рязаны Чуфилово тосгон - 1927 оны 9 сарын 30, Улаанбаатар) - Оросын Иргэний дайны үеийн Сибирийн партизаны хөдөлгөөний удирдагч. Монголчуудыг түүнийг "Төмөрбаатар жанжин" хэмээн дууддаг байжээ. 1906 онд цэрэгт татагдаж Ачинск дахь Сибирийн 29 дүгээр хороонд алба хааж 1909 онд халагджээ. Дэлхийн нэгдүгээр дайны үеэр штабын ахмад цол хүртэн 1917 оны хувьсгал хүртэл уг албаа хашиж Георгиевийн бүх одон, Гэгээн Станиславын 2,3 дугаар зэргийн одон, Францын 2 одон хүртжээ. Октябрийн хувьсгалын үеэр Ачинскд Зөвлөлт засгийг бэхжүүлэх үйлсэд зүтгэж 1918 оны 3 сард коммунист болжээ. Энэ үед Сибирьт Цагаантнууд болон Чехүүд бүгэх болсон байна.

 

Тэрээр Сибирьт партизаны томоохон отряд зохион байгуулж 1919 оны 3 сараас Хойт Ачинскийн партизаны армийг удирдах болжээ. Тэрээр 1919 оны 4 сард Цагаантан генерал Розановт бүслэгдсэн хэдий ч сэтлэн гарч чадсан байна. 1920 оны 1 сард Улаан армитай нэгдэн Колчакын Енисейн дивизийг бут цохижээ. 1921 оны 3 сараас Улаан армийн корпусыг ахлан Монгол руу хөдөлж Барон Унгерны эсрэг байлдаанд оролцжээ. Түүнд 1921 оны 8 сраын 19 нд Бишрэлт гүн Барон Унгерныг авчирч тушаасан ажээ

1922 оноос Цэргийн академид сурч 1925 -1926 онд цэргийн дээд албан тушаалтны курст суралцаж Сибирийн хилийн тойргын штабын дарга болжээ. 1927 онд Монголын засгийн газрын урилгаар цэргийн зөвлөхөөр уригдан ирж ажиллажээ. Гэвч энэ ондоо тэрээр Улаанбаатарт учир битүүлэг байдлаар нас баржээ  Түүнийг 1927 оны 10 сарын 11нд Новосибирскт оршуулжээ.

 

 

Холбоотой мэдээлэл:

1. Унгерн фон Штернберг

 

Щетинкин Пётр Ефимович
Пётр Ефимович Щетинкин