Ш
Штрохын хийл (2)

 

Штрохын хийл (Stroh violin) хийлийн төрлийн бүрээт нумт хөгжмийн зэмсэг. Уг хөгжим модон царын оронд эгшигт хайрцагны металл бүрээг ашигладаг бөгөөд энэ хөгжмийг Германы цахилгааны инженер зохион бүтээгч Иоганн Штрох (Johannes Matthias Augustus Stroh, 1828—1914) 1899 онд зохион бүтээж Лондонд зохиогчийн эрх авчээ. Штрохын хийлийг өөрөөр Виолинофон (Violinophone), Фонографик хийл (Phonographic violin) хэмээн нэрлэдэг ажээ.

 

 

Штрохын хийлийг пянз бичлэгийн студид болон театр, мюзик-холлын тоглолтонд өргөн ашиглаж байв. Микрофон болон цахилгаан хийл буй болсоноор Штрохын хийлийн хэрэгцээ эрс буурчээ.

 

 

ХХ зууны эхэнд Штрохын хийлийн орон нутгийн чанартай хэв загварууд Молдав, Румынд дэлгэрч ардын дуу хөгжимд ашиглагдаж байжээ.

 

Штрохын хийл (2)
Шрохын хийл
Штрохын хийл
Штрохын хийлд патент авсан үеийн гэрэл зураг. 1899 он
Штрохын хийл