Ш
Шраммель аккордеон (2)
Шраммель аккордеон (2)

 

Хөөрөгт хөгжмийн зэмсэг

 

Шраммель аккордеон (Schrammel accordion - Германаар: Schrammelharmonika) баруун гар талд 36 болон 46 аялгуу тоглох хромат товчлуур, зүүн гар талд диатоник арван хоёр аргил товчлуур бүхий Венийн уламжлалт цөөхүүл хөгжмийн бүрэлдэхүүнд багтдаг хөөрөгт хөгжмийн зэмсэг юм. Шраммель аккордеон анх 1854 онд Мюнхенд зохион байгуулагдсан аж үйлдвэрийн үзэсгэлэн дээр танилцуулагдаж байжээ. 

 

 

Уг хөөрөгт хөгжим Австрийн ах дүү хөгжмийн зохиолч, хөгжимчин, хөгжмийн зэмсэг зохион бүтээгч, үйлдвэрлэгч Иоганн Шраммель (Johann Schrammel), болон Йозеф Шраммель (Josef Schrammel) нарын нэрээр нэрлэгдсэн билээ. 

Шраммель аккордеон (2)
Австрийн хөгжмийн зохиолч, хөгжимчин Иоганн Шраммель (Johann Schrammel), (1850.05.22 - 1893.06.17)
Австрийн хөгжмийн зохиолч, хөгжимчин Йозеф Шраммель (Josef Schrammel), (1852.03.03 - 1895.11.24)