Ш
Шо баглаа бишгүүр (2)
Шо баглаа бишгүүр (2)

 

Япон үндэстний хөгжмийн зэмсэг

 

Шо баглаа бишгүүр (Sho Circle pan flute) нь Японы үлээвэр хөгжмийн зэмсэг. Хятадын Шэн багласан бишгүүр (Shēng mouth-blown free reed instrument) Нарагийн үед (710-794 он) Японд нэвтэрчээ. Шо бишгүүр нь 17 хулсан хоолойноос бүрдэнэ. 

 

 

Өдгөө Шо баглаа бишгүүрийг орчин цагийн Японы дуу хөгжимд өргөн ашиглах болсон бөгөөд Маюми Mияата (Mayumi Miyata) анхлан уг хөгжмөөр гоцлол тогложээ.

 

 

Хорьдугаар зууны дунд үеэс Тоши Ичияанажи, Тору Такемицу, Жо Кондо, Маки Ишии, Жожи Иуса, Тосио Хосокава, Минору Мики зэрэг хөгжмийн зохиолчид Шо баглаа бишгүүрт зориулан хөгжмийн зохиол туурвих болжээ.

 

Шо баглаа бишгүүр (2)
Шо баглаа бишгүүр
Самурай Шо баглаа бишгүүр тоглож байгаа нь