Ш
Шошлойрхог хошоонгор
Шошлойрхог хошоонгор

 

Шошлойрхог хошоонгор Латинаар: Trifolium lupinaster нь Буурцагтаны (Fabaceae Lindl) овгийн 50см хүртэл өндөр ургадаг олон наст ургамал. Тавалсан сарвуулаг, нийлмэл навчтай, доод талын навчис заримдаа гурвалсан нийлмэл байх бөгөөд 30-50 мм урт, 5-20 мм өргөн, юлдэрхүү, гол судал дагуудаа налчгар үсэрхэг, захаараа жижигхэн, хурц шүдэрхэг. Дэлбэ улбар ягаан, хааяа цагаан юмуу ягаан. Буурцаг 3-6 үртэй.

 

Эргийн элдэв өвст болон ойн нуга, ойн зах, хусан төгөл, шинэсэн төгөл, сөөгөн ширэнгэ, голын эргээр ургана. Дорнод Европ, Азид ургах бөгөөд манай орны Хөвсөл, Хэнтий, Хангай, Хянган, Монгол Дагуур, Ховд, Монгол Алтай, Дорнод Монголын умард хэсэгт тархжээ.

 

Шошлойрхог хошоонгор
Шошлойрхог хошоонгор
Шошлойрхог хошоонгор