Ш
Шотланд туламан бишгүүр (2)
Шотланд туламан бишгүүр (2)

 

Шотланд туламан бишгүүр (Scotland Bagpipes) буюу Шотланд дайчин туламан бишгүүр (Scotland the Brave Bagpipes) нь дэлхийд хамгийн их танигдсан туламан бишгүүр юм. Шотландын буюу уулын туламан бишгүүрийг хүмүүс Шотландаас гаралтай хэмээн боддог бол үнэн хэрэгтээ Дорно дахинаас гаралтай Ази, Европын уламжлалт хөгжим юм. Анхны туламан бишгүүрийг (First bagpipes Sumerian city of Ur) Шумерын Ур хотын малтлагаас олж илрүүлжээ. 

 

Том туламан бишгүүр буюу Уулын туламан бишгүүр Шотландын баруун хойд бүс нутагт XVI-XIX зуунд хэлбэршин буй болсон бөгөөд анх отго омгийн зан үйл, баяр ёслолд хэрэглэгдддэг хөгжмийн зэмсэг байсан бол аажимдаа туламан бишгүүрчдийн уралдаан тэмцээн зохиогдох болж улмаар нийт Англи даяар тархжээ.  

 

Өдгөө туламан бишгүүрийн АНУ, Англи, Ирланд зэрэг орны цэрэг, цагдаагийн хүндэтгэл, ёслолд болон оршуулгын зан үйлд ч ашиглах болжээ. 

 

 

Шотландад эрт цаг үеэс уг хөгжмийг тусгай өмсгөлтэй тоглож ирсэн бөгөөд уг хөгжим нь Шотландын дайчдын сэтгэл санааг өргөх, дайсныг айлгах гол зэвсэг болж байжээ. Хорьдугаар зууны хоёрдугаар хагасаас уулын туламан бишгүүр бусад улсуудад өргөн тархах болсон бөгөөд Арабын Эмират, Японд хүртэл өдгөө тоглогдох болжээ.

 

 

1947 оноос эхлэн "Edinburgh Military Tattoo" олон улсын туламан бишгүүрчдийн их наадам Эдинбургийн цайзын орчимд зохиогдох болжээ. 

 

 

 

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Туламан бишгүүр

Шотланд туламан бишгүүр (2)
Шотланд туламан бишгүүр
Шотланд туламан бишгүүрчин