Ш
Шичепшин хуур (2)

 

Шичепшин (Shichepshin) буюу Шикапшина (Shikapshina) хуур (Адыгаар: шыкIэпшын, Кабардин болон Черкесээр: шыкIэпшынэ буюу шы - адуу, кIэ- сүүл, пшинэ- хөгжим, хуур гэсэн утгатай үг) нь Кавказын нумт чавхдаст хөгжмийн зэмсэг юм.

 

 

Уг хөгжим нь адууны сүүлээр хийсэн нум, 2-3 чавхдастай, царын өргөн нь 80-170 мм, хүзүүний урт нь 140-250 мм, нийт урт нь 650-770 мм байдаг. Шичепшин хуурыг голдуу эрчүүд тоглож байсан бөгөөд квинт болон хааяа квартаар хөглөдөг байна.

 

 

Дуугаралтын цар хүрээ нь хоёр октав орчим. XIX зууны сүүл хүртэл өргөн хэрэглэж байгаад өдгөө хэрэглээ нь эрс багасчээ. 

 

Шичепшин хуур (2)
Шичепшин
Шичепшин хуурч
Шичепшин