Ш
Шинэ Гвинейн бүргэд
Шинэ Гвинейн бүргэд

 

Шинэ Гвинейн бүргэд, Harpyopsis novaeguineae (Salvadori, 1875) нь 90 см урт, бор саарал өнгөтэй махчин шувуу бөгөөд Harpyopsis төрлийн ганц зүйл юм. Тэд богино залаа, хүчирхэг хошуу, томдуу нүд, урт дугуйрсан сүүл, хурц хумстай бөгөөд хэвлий хэсэг нь цагаан өнгөтэй байдаг. Эмэгчин нь эрэгчингээс биеэр ялимгүй том байна. Энэ бүргэд нь зөвхөн Шинэ Гвинейн дулаан бүсийн ой шугуй ууланд өндөр модонд үүрлэн амьдарна. Шинэ Гвинейн бүргэд хөхтөн амьтан, шувуу болон могой барьж иддэг. Байгаль орчны өөрчлөлт болон өдийг нь авах зорилгоор агнаснаас болж тоо толгой нь эрс цөөрч байгаа ажээ.

Шинэ Гвинейн бүргэд
Шинэ Гвинейн бүргэд