Ш
Шилэн гармонь (2)

 

Шилэн гармонь (Glass harmonica) нь Идиофон хөгжмийн төрөл зүйлд хамаарна. Царын үүрэг гүйцэтгэгч модон хайрцагт бэхэлсэн хүрд бүхий металл гол дээр янз бүрийн хэмжээтэй дотроо ус, цуутай шилэн хагас бөмбөрцөгүүдийг суулгасан хөгжмийн зэмсэг юм. 

 

 

 

Шилэн гармонь Европт XVII зууны дунд үеэс буй болжээ. Анх 30-40 шилэн хундага, станкан аягаар тоглож байсан бол 1744 онд Ричард Пакрич хэмээх Ирланд эр шилэн гармоний боловсронгуй хувилбарыг буй болгожээ. Тэрээр уг хөгжмийг «Серафим» буюу «Эгшигт хундага» хэмээн нэрлэж хэдхэн жилийн дараа Лондонд уг хөгжмөөр  Кристоф-Виллибальд Глюк гоцлол тоглож олны анхаарлыг татах болжээ.

 

 

Шилэн гармонь хөгжимд анх сонгодог бүтээл тоглосон Марианна Кирхгесснер

(Германаар: Marianne Kirchgessner)

 

 

Франц Шилэн гармонь (French Glass harmonica)

 

1757 онд Лондонд АНУ-аас элчин сайдаар сууж байсан Бенжамин Франклин "эгшигт хундага"-ийг сонирхон тоглох төдийгүй өөрийн илүү боловсронгуй болгосон хувилбарыг буй болгожээ. Франклин анх шилэн гармонийг хагас бөмбөрцөг хэлбэртэй болгожээ. "Шилэн гармонь" хөгжмөөр сохор хөгжимчин Марианна Кирхгеснер 1791 онд Венад Моцартын бүтээлээс анх тоглож сонирхуулжээ. Уг хөгжимд зориулж Бетховен, Рихард Штраус нар бүтээл туурвиж аугаа хөгжимчин Паганини болон Гёте нар уг хөгжмийн дуугаралтыг бишрэн бахдаж байв.

 

 

Гэвч уг хөгжим сэтгэцийн согогтой хүмүүст онцгой нөлөөлж, гэрийн тэжээвэр амьтад айн цочих болсноор Германд уг хөгжмийг хоригложээ. Харин XVIII зууны сүүл, XIX зууны эхэнд амьдарч байсан Австрийн сэтгэл судлаач Месмер өвчтөнийг тайвшруулахад уг хөгжмийг хэрэглэх санааг дэвшүүлжээ. XX зууны эхэн гэхэд уг хөгжим мартагдаж эхэлсэн хэдий ч Амеркийн хөгжмийн зохиолч Жорж Крама "Шилэн гармонь" нь бурханы дуу хоолойг санагдуулам өвөрмөц хэмээн үзэж өөрийн уран бүтээлдээ хэрэглэжээ. 
 

Антон Рубинштейн Шилэн гармоныг «Демон», Михаил Глинка «Руслан Людмила» дуурьд ашиглажээ. 

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Франклин, Бенжамин

Шилэн гармонь (2)
Шилэн гармонь
Шилэн Гармонич
Шилэн гармоны өвөг болох Эртний Грек, Ромд тоглогдож байсан Шилэн арфа (Glass harp). Устай хундагануудын ирмгийг хуруугаар илж тоглоно
Ричард Пакрич (Richard Pockrich) болон түүний Серафим (seraphim) эгшигт хундага
"Эгшигт хундага"-ийг анх хагас бөмбөлөг хэлбэрт оруулсан Бенжамин Франклин (Benjamin Franklin)