Шивэр үен

 

Шивэр үен буюу Шивэр уулын үен, Гималайн үен гэгдэх шар зүсмийн үен Mustela sibirica (Pallas, 1773) нь Суусрынхан овгийн махчин амьтан юм. Евразийн хойд хэсэг, Сибирь, Гималайн нуруу, Хятад, Тайваньд тархан амьдардаг.

 

Энэхүү амьтны үсээр усан болон тосон будгийн маш сайн чанарын бийр багс үйлдвэрлэдэг ажээ. Шивэр үен 28-39 см урт, 650-820 гр жинтэй.

 

Газар тариалангийн бүс нутаг, ой модны зах, голын ай саваар амьдрана. Тэд голдуу оготно, хулгана зэрэг мэрэгч, мөн шувуу, загас зэргээр хооллох ба намар болоход зарим төрлийн жимс жимсгэнэ иддэг. Хавар 2-12 бүсрэг, буюу сөдгий төрүүлдэг.

 

 

 

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1, Үен

2. Солонго (амьтан)

Шивэр үен
Mustela sibirica
Шивэр үен