Ш
Шивлээхэй зээргэнэ
Шивлээхэй зээргэнэ

 

Монголын Улаан номонд орсон ургамлууд

 

 

Шивлээхэй зээргэнэ буюу Морин Зээргэнэ, Хар Зээргэнэ. Латинаар:Ephedra equisetina bunge нь Зээргэнэтэний (Ephedraceae Dum) овгийн сөөг бөгөөд Хангайд түүний өвөр бие, Монгол алтайн нурууны зүүн захыг барьж тааралдах боловч бусад нутгийн хувьд зөвхөн уул толгодын хад асга, чулуурхаг энгэр, сайр садрагын чулуурхаг эрэг хөвөө газраар сийрэг таруу ургадаг ургамал юм.

 

Хангай, Монгол Алтай, Дундад Халх, Дорнод говь, Алтайн өвөр говь, Алашаа говийн тойрогт тохиолдоно. Үрээс ургахдаа сайн. Шивлээхэй Зээргэнэ 1,5м хүртэл өндөртэй, бараан саарал холтостой, голчоороо 2 см, хоёр гэрт мөнх ногоон сөөг юм. Цайвар ногоон, нарийнхан хянга бvхий гөлгөр мөчиртэй. Yе хоорондын зай 2 см урт бөгөөд 1-3 мм голчтой, үеэн дээрээ хоёр салбант хvрэн өнгийн сарьслаг угларгатай. Дугуй, цvдгэр, 2.5 мм хvртэл урт цэцгийн дагавар навчтай.Суумал хоёр үүртэй, 5-8 ширхэг дохиуртой. Богино шилбэн дээр суусан 1- 2 өндгөн буюу өндгөн бөөрөнхий 6-7 мм урт, улаан үрт нахиа бvхий жимс хэлбэрийн боргоцойтой. 5см хүртэл урт хурц үзүүртэй өргөстэй. 1- 2 ширхэг бөөрөнхий vртэй байдаг.

 

Мал иддэггүй хортой ургамал хэдий ч анагаах ухаанд ач тустай ургамал.

 

 

 

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Монголын Улаан номонд орсон ургамлууд

2. Зээргэнэ

Шивлээхэй зээргэнэ
Шивлээхэй зээргэнэ. Ephedra equisetina bunge
Морин Зээргэнэ