Ш
Шекере шигшүүргэ (2)
Шекере шигшүүргэ (2)

 

Африкийн хөгжмийн зэмсэг

 

Шекере (Shekere) шигшүүргэ нь Африкийн Нигер болон Карибын тэнгис орчимд тархсан Идиофоны төрлийн хөгжмийн зэмсэг юм. Хулууг хатааж уг хөгжмийн их биеийг хийх бөгөөд өдгөө шилэн хуванцараар үйлдэх болжээ.

 

Их биеийн гадна талаар торонд хэлхсэн үр шошоор бүрнэ. Шекере шигшүүргийг Африк, Карибын тэнгис орчимд Агбе (Agbe) хэмээн нэрлэх бөгөөд түүнийг худалдахгүй, тэр бүү хэл зарим тохиолдолд гэр бүлийн гишүүддээ ч дамжуулдаггүй байна. Уг шигшүүргийг Ганад Лайлоло (Lilolo), Аксэцэ (Axatse), Гвинейд Жабара (Djabara) хэмээн нэрлэдэг.

 

 

 

Уг шигшүүргийг зүүн гарын алган дээр баруун гараар цохих, сэгсрэх, үрэх зэрэг янз бүрий арга техникээр сэгсэрч тоглоно. Уламжлалт Шекерег хулууны хатаасан хальс, үр жимсний яс , хайрга болон эрдэнийн чулуу, дун, хясаа зэрэг янз бүрийн материалаар үйлдэх бөгөөд хулууны хэмжээ, хэлбэр, шигшүүргийн сонгосон материалаас шалтгаалж янз бүрийн дуу авиатай дахин давтагдашгүй байдаг.  

 

 

Орчин үед Шекере-г шилэн хуванцар, нийлэг болон хөвөн даавуун тор, хуванцар бөмбөлөгүүдээр үйлдэх болжээ.

Шекере шигшүүргэ (2)
Шекере шигшүүргэ
Шекере шигшүүргэ
Шекере шигшүүргэ