Ш
Швейцар бөмбөр (2)
Швейцар бөмбөр (2)

 

Швейцар 1291 онд тусгаар тогтнолоо тунхаглаж өөрийн армид бөмбөрийг ашиглах болжээ. Швейцарын цэрэг армид бөмбөрт жагсаал, бөмбөрийн тоглолтонд онцгой ач холбогдол өгснөөр Европын бусад улсын армиас онцгойрох болжээ. Ялангуяа 1515 оны Миланы ойролццох Маригнаногийн тулаанаас хойш Итали, Европын армиуд Швейцарын цэргийн бөмбөрт жагсаалыг дууриах, тэднээс суралцах болжээ. 

 

 
Швейцар бөмбөрийг Герман 1500-гаад онд өөрийн армидаа нэвтрүүлсэн бол Францын армид алба хааж байсан Швейцарын хөлсний цэргүүд 1600-гаад оны үед Францын армид Швейцар бөмбөрийг нэвтрүүлжээ. Их Британы хатан хаан Аннагийн үед Британы армийн зохион байгуулалт, дэг журам сул байжээ. 1714 онд Английн армийн дэг журманд өөрчилөлт орж Армид бөмбөр нэвтэрчээ. Үүнээс өмнө зөвхөн Шотландын хороонд л бөмбөрийг ашиглаж байжээ.
 
 
Бөмбөрийн хэмнэл цэргийн жагсаалд сүр хүч нэмэхийн зэрэгцээ янз бүрийн дохио зааврыг дамжуулах хэрэгсэл болж байв. Бөмбөрийн дохио өглөө босох, өглөөний цай, өдөр, оройн хоол, жагсах, оройн тооллогоны зарыг хүрэхийн зэрэгцээ дайн тулааны үед довтлох, ухрах, довтолгоог хурдасгах, удаашруулах бүхий л зааврыг дамжуулж байжээ.
 
Швейцар бөмбөрийг Англичууд Англи жижиг бөмбөр (Snare drum), Оосорт бөмбөр (Side drum), Дайны бөмбөр (Military drum) хэмээн нэрлэдэг.Францын хөгжим судлаач Туано Арбо (Thoinot Arbeau) 1588 онд "Оркстрогаф" хэмээх ном бичсэн бөгөөд уг номонд Швейцар бөмбөрийн дэлдэлтийн давуу болон онцлог тал, хувилбаруудыг судлан бичжээ. Швейцар бөмбөр Европын болон Америкийн цэргийн бөмбөрийн суурь болжээ. 
Швейцар бөмбөр (2)
Швейцар бөмбөр (Swiss drum)
Швейцар бөмбөр (Swiss drum). 1806 он