Ш
Шахнай жимбүүр (2)
Шахнай жимбүүр (2)

 

Энэтхэг үндэстний хөгжмийн зэмсэг

 

Шахнай жимбүүр (Shahnai, Хиндигээр: शहनाई, Бенгалиар: শানাই) нь хойд Энэтхэг, Пакистан, Бангладешд өргөн тархсан тоглох 6-9 нүхтэй, дуугаралтын цар нь ойролцоогоор 2 октав, 30-50 см-ийн урттай Гобойн төрлийн модон үлээвэр хөгжмийн зэмсэг юм. Уг жимбүүрийг Шэхнай (Shehnai), Шэнай (Shenai), Мангал вадя (Mangal vadya) хэмээн нэрлэдэг 

 

 

Уг хөгжмийг модоор хийх бөгөөд төгсгөлийн бүрээн амсарыг нь металлаар үйлддэг байна.  

 

 

Шахнайг хурим найр, уламжлалт шашны зан үйлд хэрэглэнэ. Бисмиллах Хан (1916—2006), Бхарат Ратна. Дэйв Мейсон нар Шахнайг тоглож нэрд гарсан бөгөөд The Rolling Stones хамтлаг өөрийн уран бүтээлд уг хөгжмийг ашиглаж байжээ.

 

Шахнай жимбүүр (2)
Шахнай жимбүүр
Шахнай жимбүүр
Шахнай жимбүүр