Шар шувуу

 

Шар шувуу, Эгэл шар шувуу, Евразийн шар шувуу. Латинаар: Bubo bubo (Карл Линней, 1758) Эгэл шар шувуу нь төрөл дотроо томоохонд тооцогдох хүчирхэг махчин шувуу бөгөөд Цармын бүргэдээс арай жижиг, Цагаан уулиас том биетэй байдаг. Шар шувууны урт 58-75 см, далавчны урт нь 138-200 см, эмэгчин нь 1.75-4.5 кг, эрэгчин нь 1.5-3.2 кг жинтэй. Эрэгчингийн чихний туг өд илүү босоо байх ажээ.

 

Тэд голдуу үдшийн бүрийд ан хийх бөгөөд голдуу оготно зэрэг мэрэгчээр хооллохоос гадна туулай, шувуу, загас, могой, хавч, үнэг, томхон тураг амьтдын үр төлийг барьж иддэг байна.

 

Шар шувууг бүргэдийн адил сургаж ан ав хийлгэж болдог ажээ. 

Шар шувуу нь шөнийн амьдралтай бөгөөд өндөр хад цохиотой, уулархаг газрын ой модонд нутаглаж үүрээ засна. Байгальд дундажаар 20 жил, тэжээвэр нь 60 хүртэл жил амьдардаг байна. 3-5 сард эмэгчин нь 1-4 өндөг гарган, 31-34 хоног дарж ангаахай гарна. Эрэгчин нь идэш тэжээл зөөн хооллодог.

 

 

а.B. b. hispanus    б.B. b. ruthenus    в. B. b. interpositus

 

Дэд зүйлүүд:

  • B. b. bubo
  • B. b. hispanus
  • B. b. ruthenus
  • B. b. interpositus
  • B. b. sibericus
  • B. b. yenisseensis
  • B. b. jakutensis
  • B. b. ussuriensis
  • B. b. turcomanus
  • B. b. omissus
  • B. b. nikolskii
  • B. b. hemachalana
  • B. b. kiautschensis
  • B. b. swinhoei

 

Шар шувуу
Шар шувуу (Bubo bubo)
Шар шувууны тархац
Шар шувуу