Шар цэгцгий

 

Шар цэгцгий, Латинаар: Motacilla flava (Карл Линней , 1758)  нь Цэгцгийнхэн овгийн шувуу юм. Тэд Европ, Азийн сэрүүн бүс болон Хойд Америк, Аляскад нутаглана. Зөөлөн уур амьсгалтай хэсгийн шувууд нь суурин байх бөгөөд зарим нь өвлийн улиралд Африк, өмнөд Азируу нүүдэллэдэг.

 

Биеийн урт нь 15-16 см, нарийвтар биетэй, 20-35 гр жинтэй, бусад цэгцгийг бодвол богино сүүлтэй юм. Үржлийн улиралд эрэгчин нь оливын ногоон нуруун хэсэг, шар өвөртэй. Бусад улиралд шар хэсэг нь цагаан байна. Толгойн өнгө нь дэд зүйлээс шалтгаалан янз бүр байна. Шар цэгцгий нь хорхой шавьжаар хооллох бөгөөд усны ойролцоо, чийглэг нуга хөндийд идэш тэжээл олно. Дов сондуулт газар үүрээ засаж, 4-8 өндөг гаргадаг.

 

Дэд зүйлүүд: (Эрэгчин цэгцгийн өнгө зүсийг заасан болно)

 

  • M. f. flava Линней, 1758 – Цэнхэр сааралдуу өнгийн толгой, нүдний орчимд цагаан, хар судалтай. Үрждэг: Скандинаваас Франц , Европын уул нурууд, Урал хүртэл. Өвөл: Африк, САхарын цөлийн бүс.
  • M. f. flavissima Blyth, 1834 – Шар ногоон толгой. Үрждэг: Их Британи . Өвөл: Африк.
  • M. f. thunbergi Billberg, 1828 - Бараан саарал толгой Үрждэг: Скандинаваас Сибирь. Өвөл: Африк, Энэтхэг, Зүүн өмнөд Ази.
  • M. f. iberiae Hartert, 1921 – flavaтай төстэй боловч хоолой нь цагаан болон саарал Үрждэг: Францын өмнөд хэсэг, Иберийн хойг
  • M. f. cinereocapilla Savi, 1831 – iberiaeтэй төстэй. Үрждэг: Сицил, Итали, Словен.
  • M. f. pygmaea (A. E. Brehm, 1854) – cinereocapilla төстэй ч, биеэр жижиг.
  • M. f. feldegg Michahelles, 1830 – thunbergi мэт боловч толгойн орой нь хар Үрждэг: Балкан Каспийн тэнгис, Турк, Иран , Афганистан. Өвөл: Африк,Нигери,Уганда , Судан.
  • M. f. lutea (S. G. Gmelin, 1774) – Шар толгой, ногоон хүзүү Үрждэг: Доод Ижил мөрөн . Өвөл: Африк, Энэтхэг.
  • M. f. beema (Sykes, 1832) – flavaмэт боловч цайвар саарал толгойтой.
  • M. f. melanogrisea (Homeyer, 1878)
  • M. f. plexa (Thayer & Bangs, 1914)
  • M. f. tschutschensis J. F. Gmelin, 1789
  • M. f. angarensis (Sushkin, 1925) – Үрждэг: Сибирь, Монгол. Өвөл: Зүүн өмнөд Ази
  • M. f. leucocephala (Przevalski, 1887) – Үрждэг:Монгол, Хятад, Орос. Өвөл: Энэтхэг
  • M. f. taivana (Swinhoe, 1863) – M. f. macronyx (Stresemann, 1920)
  • M. f. simillima Hartert, 1905

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Монгол орны шувууд

 

Шар цэгцгий
Шар цэгцгий