Шар буурцаг

 

Шар буурцаг. Латинаар: Glycine max нь Зүүн Азиас гаралтай, шошны төрлийн ургамал юм. Шар буурцаг нэг наст ургамал бөгөөд Хятадад гэхэд 6-7 мянган жилийн турш хүнс болон эмийн орцонд хэрэглэж иржээ. Найрлагандаа их хэмжээний амин хүчил агуулах тул уурагийн сайн эх үүсвэр болдог. Мөн өөх тос, төмөр, кальци, болон эрдэс бодисыг ихээр агуулдаг. Шар буурцаг тариалалтаар тэргүүлэгч орнуудад АНУ, Бразил, Аргентин, Хятад, Энэтхэг улсууд ордог.

 

 

а. Дүпү                                          б. Шар буурцагны мах                                 в. Шар буурцагны сүү

 

Шар буурцаг нь өндөр ач тустай хүнсний болон эмийн ургамал юм.

 

Найрлага: Ургамлын буурцаг 20% орчим тос, 50% хүртэл уураг, 30% нүүрс ус агуулна. Тосны глицерид: линолын хүчил 50%, олейны хүчил 30% Линолены хүчил 7% -аас бүрдэх бөгөөд үүнийг бага зэрэг цэвэрлээд “фосфатидын холимог” -ийг гарган эссенциалийн тариа, лецитин (sojalecithin) зэрэг эмийг үйлдвэрлэдэг. Шар буурцаг гэдэсний гөрвөлзөх хөдөлгөөнийг сайжруулж элэг, цөс, хоол боловсруулахад тустай хүнс билээ.

Япон, Хятад зэрэг оронд шар буурцагнаас гарган авсан дү-фү зэрэг их хэмжээний уураг агуулсан хүнсийг өргөн хэрэглэх ажээ. Шар буурцгийн үрэнд их хэмжээний изофлавоноид хэмээх эм бэлгийн гормонтай төстэй байгалийн бодис байдгийг судалгаагаар тогтоосон. Хоол хүнсний хэрэглээг, өвчлөлтэй холбон явуулсан ажиглалт, судалгааны дүнд дор дурдсан дүгнэлт хийсэн байна, Үүнд:

Шар буурцгийг долоо хоногт дор хаяад 5 удаа иддэг эмэгтэйчүүдэд зүрхний багтрааны тохиолдол 0,39 байхад, түүнийг хоол ундад хэрэглэдэггүй буюу бага хэрэглэх эмэгтэйчүүдэд энэ өвчний тохиолдлын түвшин 1,0 –д ойртсон үзүүлэлтэй байна. Японы Олон улсын зүрх судлалын төвийн захирал Yoshihiko Kokubo үүнийг ургамлын изофлавоны бодис зүрхний багтраа үүсэх эрсдэлийг саатуулдаг гэж үзэж байна. Эстроген – эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд маш чухал гормон бөгөөд “сарын тэмдэг”-ийг зохицуулахад ихээхэн үүрэгтэй. Энэ гормоны түвшин буурахад эмэгтэйчүүдийн бие мах бодид эрс өөрчлөлт гарч, түргэн өтлөх хандлагатай болдог байна.

 

 

 

Шар буурцаг
Шар буурцаг
Гэрийн нөхцөлд Шар буурцагны сүү чанах төхөөрөмж