Ш
Шарэлэгт хөмрөг

 

Шарэлэгт хөмрөг. Emberiza aureola (Pallas, 1773) нь Бор шувуутны багийн Хөмрөгийнхөн овгийн шувуу бөгөөд Евразид нутагладаг. Биеийн урт 14-15 см, Цагаанхүзүүт хөмрөгтэй адил боловч илүү урт хошуутай.

 

Үржлийн улиралд эрэгчин нь тод шар хэвэл, хажуу бөөрөнд хар судлуудтай бөгөөд нуруун хэсэг нь бор, нүүр нь хар, доод эрүү нь ягаан байна. Эмэгчин нь судалтай бор саарал нуруу, хэвлийн шар хэсэг нь арай бага юм. Нүүр нь цагаан, толгойн орой нь бараан, нүд, хацрын орчимд судалтай.

 

Шарэлэгт хөмрөг бут сөөгт задгай газар, усны ойролцоо газарт үүрээ засаж 4-6 өндөг гаргана. Ангаахайгаа тэжээх үедээ хорхой шавьж авлах бөгөөд бусад үед голдуу ургамлын үрээр хооллодог.

 

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Монгол орны шувууд

Шарэлэгт хөмрөг
Шарэлэгт хөмрөг