Ш
Шартүрүүт цэгцгий
Шартүрүүт цэгцгий

 

Шартүрүүт цэгцгий, Motacilla citreola (Pallas, 1776), Ижил нэршил: Budytes citreola (Pallas, 1776) нь Бор шувуутны багийн Цэгцгийнхэн овгийн шувуу юм. Тэд хойд ба төв Азийн чийглэг нуга хөндий, тундрт амьдрана.

 

Шартүрүүт цэгцгий нь нарийвтар биетэй, харьцангуй урт сүүлтэй. Биеийн урт нь 15.5–17 см. Нас бие гүйцсэн эрэгчин нь үржлийн улиралд саарал, эсвэл хардуу нуруу, толгой болон өвөр хэсэг нь тод шар өнгөтэй.

 

Өвөл болоход шар хэсэг нь цагаандуу болж, толгой нь шар туяатай бордуу болдог. Усны ойролцоох нуга хөндийд үүр засаж, 4-5 өндөг гаргадаг.

 

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Монгол орны шувууд

Шартүрүүт цэгцгий
Шартүрүүт цэгцгий