Ш
Шаравжамц Их Монгол
Шаравжамц Их Монгол

 

Их монгол хэмээх Шаравжамц аваргын товч түүх

 

Их монгол хэмээх Шаравжамц аварга 1871 онд халхын Түшээт хан аймгийн Бадрах гүнгийн буюу өнөөгийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын гуравдугаар багийн нутагт малчин ард Жамбын 3 дугаар хүү болон мэндэлжээ.

Шаравжамц аваргын эцэг Жамба энгийн л нэг малчин байсан бөгөөд онцлох бяр тэнхээтэй байгаагүй гэнэ.

Мөн Шаравжамц аваргын ах Цэрэндорж, Уламдэвсэг нар нь ч барилддаггүй жирийн хүмүүс байжээ. Шаравжамц өөрийн нутгийн Хайрхан уулын тайлаганы наадамд 18 настайдаа эхлэн барилдаж тэр наадамд 60 гаруй бөх барилдсанаас шөвгийн дөрөвт үлдэж Гомбожав тайж хэмээх даншигийн начинд унажээ. 19 насандаа Богд хааны даншиг наадамд ирж барилдаад 6 давж Дайчин вангийн хошуу одоогийн Булган аймгийн Булган сумын Цэрэн-Очир арслангийн ах Жамц заанд унажээ. 21 настайдаа их хүрээний Богд хааны даншиг наадамд барилдаж 7 даваад Баянтүмний хошууны буюу өнөөгийн Дорнод аймгийн Булган сумын Лувсанжамц заанд унажээ. Тэрээр Хэнтий аймгийн Мөнххаан сумын харъяат Буянтогтох аварга, зүүн аймгийн Дашцэрэн аварга, Булган аймгийн Булган сум хуучинаар Түшээт хан аймгийн Ханд дайчин вангийн хошууны Намхай аварга, Дамжил арслан, хулгар хэмээх Нацаг нартай барилдаж байжээ.

 

Тэрээр намайг ид байх үед Халх голын Хөлөн буйрын хошууны Балсанлхүндэв хэмээх хүчит арслан байсан юм. Балсанлхүндэв арслангийн гар хүмүүний гуян дор хүрвээс ямарч хүмүүн тэсвэрлэж чаддаг үгүй унадаг байсан. Би тэрхүү Балсанлхүндэв арслантай нэг барилдаад унагаж байlлаа. Мөн тэр үед зүүн аймгийн Дугар, Гэлэгсэнгэ гэх ах дүү хоёр аварга байлаа. Би бага цол бага байсан учраас тэдний ам дор ноогдоогүй тул барилдаж үзээгүй билээ. Өөрийн хошуу нутаг болон ойр тойрны их бага наадамд бүтэн арван дөрвөн жил өвдөг шороодолгүй түрүүлж байж билээ.

 

Мөн Богд хааны даншигт зүүн аймгийн харъяат Богдын бөх Буянтогтох аваргатай хоёул үлдээд давахад дахин барилдуулах шийд гарч дахиан барилдахуй дор Буянтогтох аварга нь дэргэдээ байсан засуулын хамтаар унаж байж билээ. Ингээд түрүүлсэн бөхийн бай шагналыг Буянтогтох аврагад, алдар цолыг надад өгч билээ. Түүний хойтон жил манай ноёны хойтыг залгасан Далай гэгч зэрэг залгаж миний биеийг хуучин заншилаар Богд хан дор өргөж Богдын бөх болгосон амой. Манжын болон  Автономитын үеийн Богд хааны Даншиг наадамд би зургаан удаа шөвгөрч, хоёр удаа тэргүүлсэн хэмээн Их Монгол хэмээх Шаравжамц аварга дурсжээ.

Шаравжамц Их Монгол
Их Монгол Шаравжамц
Их Монгол Шаравжамц аварга