Ш
Шалмей жимбүүр (2)
Шалмей жимбүүр (2)

 

Шалмей (Shawm) жимбүүр (Латины: calamus - бүрээ, Хуучин Францаар: chalemie, Германаар: Schalmayen)  нь давхар шууст модон үлээвэр хөгжмийн зэмсэг. 

 

 

1. Швейцарийн зураач Тобиас Стиммерийн (Tobias Stimmer)(1539 - 1584) 1500-аад оны үед зурсан Аргил Шалмей жимбүүр (Bass shawm) тоглож буй бүсгүйн хөрөг, 2. Югославын Зурла жимбүүр (Yugoslavian Zurla oboe), 3. Югославын Сопиле жимбүүр (Yugoslavian Sopile oboe), 4. Узбекийн Сурнаж жимбүүр (Surnaj oboe), 5. Испанийн Типлэ жимбүүр (Tiple oboe), 6. Францын Бомбардэ жимбүүр (Bombarde oboe), 7. Италийн Пиффаро жимбүүр (Piffaro oboe), 8. Унгарын Тарогато жимбүүр (Tarogato oboe)

 

Дорно зүгийн Зурна жимбүүрийн хойч Шалмей нь Европын Гобой хөгжмийн өвөг юм. Шалмей бишгүүр анхлан 1687 онд Германд цаашлаад Европт дэлгэрчээ. XVII зуунд Шалмей жимбүүрийг Англид "Тоглоомон бишгүүр" хэмээн нэрлэж хүүхдүүд үлээн тоглодог байжээ.

 

 

1. Хятадын Суона давхар шууст жимбүүр (Suǒnà double-reeded oboe), 2. Камбожын Сралай жимбүүр (Sralai oboe), 3. Түвд Ргя Глинг жимбүүр (Rgya Gling Shawm), 4. Энэтхэг хоромсон Шалмей жимбүүр (Indian Double shawm), 5. Ява Шалмей жимбүүр (Javanese shawm), 6. Тайландын Пи най жимбүүр (Pi nai oboe), 7. Нигерийн Алгаита давхар шууст жимбүүр (Algaita / El ghaita double reed oboe), 8. Түрэг Зурна жимбүүр (Тurkish Zurna oboe), 9. Энэтхэг Кашмирын Шахнай жимбүүр (Shаhnai oboe)

 

Шалмей жимбүүр нь том жижиг янз бүрийн хэмжээтэй, дуугаралтын цар хүрээ нь Аргил болон Сопрано байдаг.

 

Шалмей жимбүүр (2)
Шалмей жимбүүр
Шалмей жимбүүр
Шалмей жимбүүрч