Ш
Шагдарсүрэн Амарбаярын
Шагдарсүрэн Амарбаярын

 

Хонгараачин овогт Амарбаярын Шагдарсүрэн. Монголын бизнесмэн, улс төрч, шүлэгч. Тэрээр Ховд аймгийн Булган сумын нутаг “Шар хулс” хэмээх газар 1941 онд мэндэлжээ. Тэрээр могой жилтэй, Вангийн торгууд ястан. А.Шагдарсүрэн нь улс төрийн дээд боловсролтой, Барилгын инженер, Эдийн засагч, Улс төр судлаач мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны Доктор (Ph), профессор.

 

Тэрээр 1956 онд Булган сумын бүрэн бус дунд сургууль, 1958 онд УБ хотын Сүхбаатарын нэрэмжит хоёр дугаар дунд сургууль, 1959 онд Ховд аймгийн 10 жилийн нэгдүгээр дунд сургууль, 1964 онд МУИС Иргэний болон үйлдвэрийн барилгын инженерийн ангийг тус тус дүүргэж 1966 онд Улаанбаатар хотын, 1988 онд Москва хотын Улс төрийн оройн их сургуулиудыг тус тус төгсчээ.

 

 

Халуун ам бүлээрээ

 

А.Шагдарсүрэн нь 1964-1971 онд Барилга, барилгын материалын үйлдвэрийн Яамны харъяа Улаанбаатар хотын Байшин үйлдвэрлэх комбинат, Барилга трестэд инженер, Ерөнхий инженер, 1971-1976 онд МҮЭ-ийн Төв Зөвлөлд Барилга, ой, мод боловсруулах үйлдвэрийн ажилчдын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Хорооны нарийн бичгийн дарга, Соёлын төв ордны захирал, 1976-1984 онд Улаанбаатар хотын Сүхбаатарын районы Намын хорооны Үйлдвэр, үйлчилгээ эрхэлсэн нарийн бичгийн дарга, 1984-1989 онд БНМАУ-аас ЗСБНХУ-д суугаа Худалдааны Төлөөлөгчийн Газарт мэргэжилтэн, 1989-1992 онд Улаанбаатар хотын Октябрийн районы Ардын депутатуудын хурлын Гүйцэтгэх захиргааны орлогч дарга, 1992-1993 онд Материалимпекс Хангамжийн нэгдэлд Хэлтсийн дарга, 1993-2000 онд “Номин трейд” ХХК-д Ерөнхий менежер, 1999-2000 онд “Эрдэнэт хивс” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга, 1999 оноос “Чингис хаан” дээд сургуулийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга, 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2004 оноос “Номин Холдинг” ХХК-ийн зөвлөх, “Улаанбаатар импекс” ХХКийн Гүйцэтгэх захирал.

 

 

Бүтээлүүд:

 

Ном товхимол:

 

  • Улсын хошой аварга бригадын туршлага, 1974 он
  • Барилгын бригадын аж ахуйн тооцооны шинэ хэлбэр, 1974 он
  • Чанарын бригадын ажлын туршлага, 1979 он
  • Гэрээн засаад төрөөн засмуй, 2000 он
  • Төрөө түшилцсэн мину, 2004 он
  • Хөрөнгө оруулалтын эдийн засгийн асуудалд, 2005 он
  • Төр түмнээ дээдэлсэн Номингийнхон, 2006 он
  • Баруун Монгол ардын дуу хөгжим I боть. Ж.Төмөрхуягийн хамт. 2013 он
  • Үлэг гүрвэл цуврал I .Ж.Төмөрхуягийн хамт. 2013 он 

 

Шүлэг, яруу найраг, утга зохиол:

 

  • Итгэлийн тухай дуулал, 2002 он
  • 1206 зүйр цэцэн үг, 2005 он
  • 2006 зүйр цэцэн үг, 2005 он
  • “Номин эрдэнийн орон” дуу, шүлгийн түүвэр, 2007 он

 

Ивээн тэтгэсэн бүтээлүүд:

 

  • Физикийн бодлогын цуврал /дунд, ахлах ангийн сурагчдад/ 1998 он
  • Майкл Жексон, 1998 он
  • Монголын 100-н хаан, 8-н богд цуврал бүтээл: Чингис хаан, 1999 он, Галдан бошигт хаан, 2006 он, Махагүрсис, Молон, Мандуул хаад, 2006 он
  • Чингис хаан судлал /цуврал сэтгүүл/ 2000 оноос
  • Төрийн ажилтны ёс зүй, 2001 он
  • Мөнгө ярьдагсан бол ..., 2002 он
  • Торгууд ардын аман зохиол, 2003 он

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. А.Шагдарсүран "Аав" найраглал

Шагдарсүрэн Амарбаярын
Улс төрч, Бизнесмэн, яруу найрагч А.Шагдарсүрэн
А.Шагдарсүрэн гэргий Р.Содномын хамт
А.Шагдарсүрэн. Яруу найргийн ном
А.Шагдарсүрэнгийн ном бүтээлүүд
А.Бат-Эрдэнэ: Монгол улсын худалдааны гавъяат ажилтан А.Шагдарсүрэн