Чогур (2)

 

Чогур (Choghur) товшуур (Азербайжанаар:Сoğur) XII-XVI зуунд Түрэг угсаатан хийгээд дорно дахин, Кавказ,Иран Анатоли, тоглогдож байсан Товшуурын төрлийн чавхдаст хөгжмийн зэмсэг. Чогур хэмээх нэршил нь Түрэгийн "чагыр" буюу дуудлага гэсэн үгнээс үүсэлтэй ажээ. 

 

Али Реза Ялчин "Өмнийн Туркмены эрин" 15 лад, 9 чавхдаст гайхалтай Чогур хөгжмийн тухай дурьдсан байдаг. Чогур нь XII-XIII зуунд Гопузыг халж XV-XVI зуунд Саз хөгжимд байр сууриа тавьж өгчээ. Гэвч Кавказ, Иран, Туркменд өнөөг хүртэл Чогур хадгалагдан иржээ. Чогурыг  Гүржид Чонгури (ჩონგური - Chonguri)  хэмээн нэрлэдэг.

 

Чогур нь 880 мм урттай, царын урт 400 мм, өргөн нь 225 мм, өндөр нь 140 мм. 22 ладтай, дуугаралтын цар хүрээ нь бага октавын до-гоос хоёрдугаар октавын соль. Ардын дуу хөгжим, ардын хөгжмийн чуулгад гоцлол тоглоход голлон ашиглана..

 

 

Ширваншахын ордонд тоглогдож байсан Чогур. XV зуун. Баку, Азербайжан

 

 

Ширваншахын ордонд тоглогдож байсан Чогур XV зуун. Баку, Азербайжан

 

Чогур (2)
Чогур
Чогур товшуур