Чи Булаг (2)

 

Өвөр Монголын алдарт морин хуурч Чи. Булаг бол Хятадын нэрт дуучин Сун Зу Ингийн дараагаар Венагийн алтан тайзнаа тоглолт хийсэн нэгэн билээ. Тэрээр Монгол үндэстний соёл урлаг, морин хуурын гайхамшгийг дэлхийд таниулахад ихээхэн үүрэг гүйцэтгэж байгаа нэгэн билээ. Чи Булаг Өвөр Монголын Хорчин нутагт төрж өссөн өдгөө Японд амьдарч байгаа уран бүтээлч юм.

 

Тэрээр Өвөр Монголын Урлагийн сургуульд багшилж Монгол улс, Японд тоглолтоо хийж байжээ. Түүний бүтээлийн оргил нь " Түмэн агтын түвэргээн" бөгөөд тэрээр Хятад улсын Морин хуурын нийгэмлэгийн тэргүүн ажээ.

Чи Булаг (2)
Өвөр Монголын алдарт морин хуурч Чи Булаг