Ч
Чихэрийн музей

 

Чихрийн музей Германы Берлинд хотод оршдог. Уг музейг чихэр боловсруулах технологи, үйлдвэрлэлийн хөгжил дэвшилд зориулан байгуулж 1904 оны 5 сарын 8 нд нээжээ. Музейн барилгыг Антон Адамсын удирдалаар 1901-1903 онд барьжээ. Уг музей нь 33 метриийн өндөртэй цамхагтай бөгөөд уг цамхагт нарны цаг байрлуулжээ. Дөрвөн давхар тэгш хэмт бус уг барилгын шатыг гантигаар өнгөлжээ. Ачааны өргүүр шат бүхий уг музейн нийт талбай нь ойролцоогоор  450 м² ажээ.

 

Уг музей чихрийн нишингэ, түүнийг боловсруулах арга технологи, түүх, чихрийн үйлдвэрлэл, чихрийн манжингийн тухай, Согтууруулах ундаа спиртэнд сахарын үүрэг, түүхэн зураг зэрэг баялаг үзмэртэй ажээ.

 

 

а. Боливийн чихрийн тээрэм, б. 1900 гаад оны үеийн Чихрийн үйлдвэрийн лабораторийн байдал, в. Чихрийн нишингэ бутлагч тээрэм. Бразил. 19 зууны хоёрдугаар хагас

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Чихэр

2. Ёотон

 

 

Чихэрийн музей
Чихрийн Музейн барилга