Чихэр

 

Чихрийн нишингийн ишийг жижиглэн хувааж, шүүсийг нь шахаад, хэрэггүй бодисуудыг нь ялгасны дараа ууршуулах замаар чихэр буюу элсэн чихрийн талст гаргаж авна. Чихрийн нишингэ нь анх өмнөд Номхон далайн арлуудад ургадаг байсан бөгөөд Зүүн Өмнөд Азиар дамжин Энэтхэгт орж иржээ.

 

МЭӨ 2000 оны орчимд Энэтхэгт элсэн чихэр хэрэглэгддэг байсан байна. Анхнаасаа энерги үүсгэгч гэж мэддэг байсан элсэн чихрийн тухай МЭӨ 800-аад оны үед Хятадын нэгэн зохиолч ховорхон байдаг энэ зүйлийг Энэтхэгт үйлдвэрлэдэг тухай бичиж тэмдэглэсэн байдаг. Тухайн үед элсэн чихэр гаргаж авдаг анхны түүхий эд нь чихрийн нишингэ байв. МЭӨ 327 онд Македоны Александр Энэтхэгийг эзлэх үедээ энэхүү чихэрлэг бодисыг Грект аваачжээ.

 

Эртний Грек, Ромд "Энэтхэгийн давс","Азийн бал" гэж нэрлэдэг байсан  чихрийг орон бүрт сахар гэх болсон нь эртний санскрит хэлний "чаркара, сакара" гэдэг байснаас уламжилжээ. Энэ үгийг Арабд sukkar, Латинд saccharum, Грект sakharon, Францад sucre, Италид zucchero, Англид sugar, Германд zucker, Испанид azukar гэх болжээ.

 

1747 онд Германы химич Андреас Маркграф чихрийн манжингаас элсэн чихэр гарган авч чаджээ. Өнөө үед элсэн чихэр гэж цай, кофендоо хольдог амтлаг бодис "сахароз"-г хэлдэг болсон.

 

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Ёотон

2. Чихэрийн музей

Чихэр
а. Дөнгөж хурааж авсан чихрийн нишингэ, б. Ууршуулж гаргаж авсан чихрийн талст
Чихрийн манжин
ндреас Маркграф