Чибони (2)

 

Гүрж үндэстний хөгжмийн зэмсэг

 

Чибони (Chiboni bagpipes) нь Гүржийн баруун хэсгийн Ажарид тархсан туламан хөөрөгт үлээвэр хөгжим юм. Чибони нь "Гуда" буюу хонины арьсан тулам, эвэр, "Хреко" хэмээх модон үлээх хоолойноос бүрдэнэ. Туламаас ижил хэмжээтэй "Ствири", "Деднеби" гэсэн хоёр хулсан хоолой гарах бөгөөд баруун талын гурван нүхтэй хоолой нь аргил дуугаралттай, зүүн талын буюу эхний хоолой нь 5 нүхтэй байна.    

 

Гудаствиригээс ялгаатай нь Чибонид нэмэлт чимэг зүүлт байдаггүй. Ажарын Чибони нь диатон дуугаралттай бөгөөд Гудаствирийн адил хоёр хоолой дуугарна. Хос бишгүүрийн урд суух эвэр нь Кавказ буга болон бухын эвэр байдаг.

 

Ажар Чибониг дараах байдлаар хөглөнө.

 

  • Үндсэн бишгүүр: e1-fis1-g1-a1-h1-cis2
  • Аргил бишгүүр:  e1-fis1-g1-a1

 

 

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Гүрж үндэстний хөгжмийн зэмсэг

Чибони (2)
Чибони
Чибони