Ч
Черчиль Уинстон

 

Уинстон Леонард Спенсер Черчиль. Англиар: Winston Leonard Spencer Cherchill (1874 оны 11 -р сарын 30 - 1965 оны 1 -р сарын 24) нь Дэлхийн хоёрдугаар дайны үед Их Британи улсыг удирдаж байсан, улс төрч юм. Тэрээр Их Биртани, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын ерөнхий сайдаар 1940 - 1945, 1951 - 1955 онуудад хоёр удаа ажиллаж байжээ. Уинстон Черчилль бол төрийн гарамгай зүтгэлтэн, уран илтгэгч, түүхч төдийгүй Нобелийн шагналт зохиолч хүн байсан юм. Черчиль нь Мальборогийн 7 дахь Герцог, консерватив намын депутат лорд Рендольф Спенсер Черчилийн 3 дахь хүү болон 1874 оны 11 сарын 30 нд мэндэлжээ. Ээж Рендольф Черчиль (Женни Жеруме, Англиар:Jennie Jerome) нь Амеркийн баян бизнесмений охин ажээ. 

 

1875 онд хүүхэд асрагч Элизабет Энн Эверест (Англиар: Elizabeth Anne Everest) бяцхан Черчилийн асрагч болж түүнийг асарч, хүмүүжүүлэхэд их үүрэг гүйцэтгэжээ. Түүнийг 18 нас хүрэхэд Сент-Жоржын бэлтгэл сургуульд оруулсан бөгөөд тэнд сахилга алдсан хүүхдийг жанчиж шийтгэдэг байсан нь асрагч Элизабетд таалагдсангүй. Ингээд Брайтоны эгч дүү Томсоны сургуульд шилжүүлсэн боловч тэнд сурлагаар доголдож эхэлжээ. 1886 онд уушигны хатгалгаа тусч сульдсан биетэй түүнийг Мальборогийнхний эрчүүд сурдаг Итон дахь Хэрроугийн сургуульд (Harrow School) оруулжээ.Энд ерөнхий боловсрол олгохын зэрэгцээ цэргийн эрдэмд сургадаг байжээ. Энд тэрээр сургуулийн туялзуур жадны аварга болжээ (1892). 1893 онд тэрээр Санзхёрст дахь Хааны цэргийн сургуульд гуравдахь удаагаа элсэлтийн шалгалт өгчээ. Латинаас орчуулах даалгавар нилээн төвөгтэй байсан хэдий ч амжилттай давж морин цэргийн ангийн сонсогч болж 1894 онд төгсөж улмаар 1895 онд Бага дэслэгч цол хүртжээ. Энэ онд тэрээр эцэг болон хайртай асрагчаасаа үүрд хагацжээ. Тэрээр 1895 онд "Дейли График" (Daily Graphic) сонины цэргийн сурвалжлагчаар Кубыг зорьж нутгийн оршин суугчид Испанчуудын эсрэг бослого тэмцлийг сурвалжилах ажил хийж эхэлжээ. Түүний таван сурвалжлага "Дейли График"-т хэвлэгдэж зарим нэг нь "Нье-Йорк таймс"-д давхар хэвлэгдсэн байна. Энэ үеэс түүний насан туршын зуршил болсон виски, Куба навчин тамхи хэрэглэх болжээ. Кубаас буцах замдаа АНУ-д анх хөл тавьсан ажээ.

 

1896 онд түүний ангийг Энэтхагийн Бангалорт тараан байршуулах болж энэ үеэс Черчиль өөрийн боловсролд санаа тавьж эрдэм номтой нөхөрлөхийн зэрэгцээ хорооныхоо шилдэг поло-гийн тамирчин болжээ. 1897 оны намар тэрээр эхийнхээ талын холбоо сүлбээгээ ашиглан Пуштуны овог аймгийн бослого болж буй уулын Малаканд руу экспедици даргалан явжээ. Энэ амь өрссөн аюултай ажил байлаа.  Пуштунчууд олзлогсод болон шархдагсдыг алж, үхдэлүүдийг элдвээр доромжилж байсан юм. Энэ тухай түүний бичсэн захидал "Дейли Телеграф"-д хэвлэгдэж "Малаканын хээрийн бүлэгийн түүх" ном нь 8500 хувь хэвлэгдэн гарчээ.1899 онд тэрээр армиас чөлөөлөгдөж Суданы компани талаарх "Гол дээрх дайн" ном бичсэн нь («The River War») бестселлор болжээ. 1899 онд Консерватив намаас олдхэмийн иргэний танхимын сонгуульд орж ялагджээ. 1899 оны 10 сарын 14 нд тэрээр "Морнинг Пост" сонины сурвалжлагчаар Өмнөд Африк руу Англи-Бурын дайныг сурвалжлахаар морджээ. Тэнд ахмад Холдейны (Haldane) хуягалсан галт тэргээр явж байгаад Бурчуудад олзлогджээ. Черчиль 12 сарын 12 нд хорих лагериас 2 нөхрийн хамт оргожээ. 

 

                                 

Черчиль Англи -Бурын дайны үүед 1899 он                                             Черчиль 1900 онд

 

1900 оны 6 сард Англид эргэж ирээд Олдхэмын иргэдийн танхимын сонгуульд оролцож Либерал намын өрсөлдөгчөөс 222 саналаар давамгайлан 26 насандаа иргэний танхимын гишүүн болж  улс төрд анхлан хөл тавьжээ. Энэ онд тэрээр "Саврола" хэмээх рамон бичсэн бөгөөд өөрийгөө гол баатраар дүрслэн харуулсан гэдэг..Тэрээр 1901 оны 2 сарын 18 нд анх Иргэдийн танхимд илтгэл тавьсан бөгөөд Бурчуудад сайн санааны тусламж дэмжлэг үзүүлэхийг уриалжээ. Тэрээр мөн оны 5 сарын 13 нд цэргийн яамны сайд Бродрикийн (William Brodrick) цэргийн зардлыг нэмэгдүүлэх төслийг шүүмжилсэн илтгэл тавьж илтгэлээ урдчилан «Морнинг пост».сонинд явуулсан нь намынх нь удирдлагуудад таалагдсангүй. Залуу парламентч 1902—1903 онд чөлөөт худалдааны талаар мөн л сөрөг байр суурьтай байгаагаа илэрхийлжээ. 1904 оны 5 сарын 31н Либераль намд шилжин оров. Тэрээр 1905 оны 12 сарын 12 нд Колони асуудал эрхэлсэн орлогч сайд болов. Ингээд тээр Бурын үндсэн хуулийг боловсруулах ажилд оржээ. 1908 онд эрүүл мэндийн байдлаас шалтгаалан Кемпбелл Баннерман ерөнхий сайдаа Герберт Асквитд шилжүүлж сайд нарын халаа сэлгээ явагдсанаар 4 сарын 12 нд Черчиль үйлдвэр худалдааны сайд болж цэрэг дайны зардлыг багасгах ажилд ханцуй шамлан оржээ. Черчиль Асквитын засгийн газарт ажиллахдаа нийгмийн шинэчлэлийн бодлого явуулж ажлын өдрийн үргэлжлэх хугацаа, хөдөлмөрийн хөлс, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ зэргийг боловсруулж Англид анхлан мөрдүүлжээ. Тэрээр 1910  оны 2 сарын 14 нд 35 насандаа дотоод хэргийн яамны сайд болноор түүний улс төрийн амьдралын хамгийн зөрчилтэй үе нь эхэлсэн юм..Бослого тэмцэл үймээн самуун тухайн үед их гарах болсоноор заримыг нь дарахад Черчиль дотоод хэргийн сайдын хувьд биечлэн оролцож байжээ.

 

1911 оны 10 сарын 23нд  ерөнхий сайд Асквет Черчилийг Лорд Адимралаар тохоон томилжээ. Хэдийгээр энэ албан тушаал дотоод хэргийн сайдаас доор зиндааных байсан ч Черчиль дуртай хүлээн авсан гэдэг. Учир нь усан флот нь Английн геополиткийн гол зэвсэг байсан тул тэрээр томоохон шинэтгэл хийхээр зорьж байсан юм. 1906 онд Английн хүнд артиллерийн "Дредноут" байлдааны усан онгоц буй болсноос хойш Герман, Франц, АНУ байлдааны усан онгоцны зэвсэглэлээр хөөцөлдөх болсон юм.  Тэнгисийн хүчний зардал Англйин төсөвт жин дарж байсан бөгөөд тэнгисийн хүчинд шинэ загварын нисэх онгоц, усан онгоцнууд шаардлагатай байсан үе билээ. 1912 онд шина загварын "Айрон Дьюк" зорьж байсан ч түүний оронд Их Британийн тэнгисийн цэргийн хүчинд 1948 он хүртэл ашигласан "Queen Elizabeth" байлдааны онгоцыг буй болгож чадсан билээ.

 

Их Британи далхийн нэгдүгээр дайнд албан ёсоор 1914 оны 8 сарын 3нд оролцсон бөгөөд энэ өдөр Австр-Унгар улс Сербид дайн зарласан билээ. Бельгийн засгийн гадар Андтвлерпенийг Германчуудад өгөхийг санал болгосон хэдий ч Черчиль уг хотыг хамгаалахаар 10 сарын 5 нд очсон хэдий ч 10 сарын 10 өдөр 2500 цэргээ алдаж хотыг Германчуудад алджээ. Үүний дараа тэрээр "Хуурай замын хөлгийн комиссын (Landships Committee) гишүүний хувьд танк бүтээх, танкийн арми байгуулах ажилд оржээ.

 

1921 онд Колони хариуцсан сайдын ажилд томилогдож Англи- Ирландын гэрээнд оролцож Ирланд биеэ даасан чөлөөт улс болов.  1921 оны 9 сард Консерваторууд эвслээс гарч 1922 онд тэрээр Либераль намын санал асуулгаар Дандийн тойрогт ялагдал хүлээжээ. Тэрээр 1924 оны сонгуулиар иргэний танхимдаа сонгогдож Консерватив намдаа эргэн орсон байна. 1924 онд Стэнли Бодуинын засгийн газарт сангийн сайдаар томилогдон ажиллав. Энэ үед дефляц үүсч ажилгүйдэл ихсэж 1926 оны нийтийг хамарсан бослого тэмцэл үүсэх үндэс болов. 1929 оны сонгуульд Консераторууд ялагдал хүлээсний дараа намын удирдлагуудтайгаа Энэтхэгийн худалдааны тарифын асуудлаар санал зөрчилдсөнтэй холбоотойгоор 1931 онд тэрээр засгийн газрын кабинетд багтсангүй. Засаг төрөөс түр хугацааг хөндийрсэн тэрээр өөрийн элэнц  Мальборогийн анхны герцого Жон Черчелийн тухай «Мальборо болон түүний амьдрал, цаг хугацаа» (Marlborough: His Life and Times)  номоо бичжээ. 

 

1939 оны 9 сарын 1 өдөр Фашист Герман Польшд цөмрөн орснооор дэлхийн хоёрдугаар дайн эхлэв. Энэ дайнд Их Британи улс татагдан орж байгаагаа 9 сарын 3-ны өдөр зарлаж энэ өдөр Уинстон Черчилийг Нэгдүгээр лорд  Лорда Адмирал болон Цэргийн зөвлөлийн бүрэн эрхт гишүүнээр урьжээ. 1

 

1940 оны 5 сарын 7 өдөр иргэдийн танхимд Норвегийн төлөөх тулалдаанд ялалдал хүлээсэнтэй холбоотойгоор засгийн газарт итгэл хүлээлгэх эсэх асуудлаар санал хураалт явуулжээ. Улмаар 1940 оны 5 сарын 10 өдөр Георг VI сонгуульд ялсан намын даргыг бус улс орны онцгой байдлыг харгалзан Черчелийг Англи улсын ерөнхий сайдаар томилжээ. Черчиль "и Британчуудад цус, нулимас, хөлс, хүнд хөдөлмөрөөс өөр юуг ч санал болгож чадахгүй хэмээн хэлжээ." Тэрээр батлан хамгаалах сайдын үүргийг өөртөө хүлээж усан флот, арми, яамдын ажлын холбоонд анхаарал тавин ажиллажээ. Ард түмний дунд түүний нэр хүнд өндөр дунджаар 84 хувь байсан бөгөөд энэ үзүүлэлт нь дайн дуустал хадгалагдан үргэлжилсэн байна.

 

 

Черчиль маршал Монтгомерийн хамт           Ялтын гэрээ.Черчиль, Рузвельт, Сталин нар 
1944 оны 6 сарын 22                                             1945 оны 2 -р сар. 
 
 
1940 оны 6 сарын дунд үеэс Британийн төлөөх тулаан эхэлж Германы агаарын өргөн далайцтай дайралт эхэлжээ. Тэд цэргийн объект, аэродром, Английн хотуудыг бөмбөгдөж эхэлжээ.  Черчиль дайны халуун цэг, бөмбөгдөлтөнд өртсөн газруудаар явж 1940 оны 5 сараас 1941 оны 12 сарын хооронд 21 удаа радиогоор үг хэлж нийт Британчуудын 70 хувь нь сонсчээ. 
 
1941 оны 8 сарын 12 нд «Принц Уэльский» байлдааны хөлгийн тавцан дээр Черчиль Рузвельт нарын уулзалт болж "Атлантын харти"-г гурав хоногын хугацаанд боловсруулжээ.
 
1942 оны 8 сарын 13нд Черчиль Москва руу нисч Сталинтай Гетлерийн эсрэг Харти-г үзэглэжээ.
 
1943 онд Тегераны бага хурал

1944 оны 10 сарын 9-19 нд Сталинтай дайны дараах Европыг хуваах асуудалаар хэлэлцсэн хэдий ч түүний санаачлагыг Сталин "бохир" санаачлага хэмээжээ. 

1945 оны Ялтийн хэлэлцээр

1945 оны Потсдамын хэлэлцээрүүд үр дүнтэй болоход Черчилий оруулсан гавъяа их билээ. Дайны дараа Английн эдийн засгийн асуудал хурцаар тавигдаж 1945 оны 5 сарын сонгуульд Черчиль ялагдав. Тэрээр сөрөг хүчнийг албан ёсоор толгойлох болсон хэдий ч улс төрийн гэхээсээ уран зохиолд хүчээ дайчлан "Дэлхийн хоёрдугаар дайн" дурсамжаа бичиж уг ном 1948 оны 10 сарын 4-ноос худалдаанд гарчээ.

 

Черчиль Уинстон
Уинстон Черчиль
Их Британийн 61 дэхь ерөнхий сайд Уистон Черчиль
Германы шуудангийн маркын шог зураг. 1940-1944 он
Уинстон Черчиль
Уинстон Черчиль