Ч
Челеста хонхот орган (2)
Челеста хонхот орган (2)

 

Челеста хонхот орган (Италиар: celesta - "тэнгэрлэг") гадна талаасаа пианинотай төстэй харагдах, хонхон дуут даралтат хөгжмийн зэмсэг. Челестаг Лондонд 1788 онд Чарльз.Клаггет (Charles Klaggettзохион бүтээжээ. Түүний хөгжим товлууруудыг дарахад алх төрөл бүрийн хэмжээтэй, янз бүрийн өнгөтэй камертоныг цохидог байжээ.

 

1860-аад оны үед Францын хөгжим урлаач Виктор Мюстель (Victor Mustel) уг хөгжимтэй төстэй Дульситон (Dulsiton) хэмээх хөгжим буй болгожээ. Хожим түүний хүү Огюст Мюстель (Auguste Mustel) 1886 онд камертоныг металл хавтангуудаар сольж модон резонаторт холбосон уг хөгжимдөө Челеста хэмээн нэр өгч 1886 онд патент авчээ.

 

 

Челеста хонхот органы дуугаралтын цар хүрээ нь нэгдүгээр октавын до-гоос тавдугаар октавын до хүртэл дуугардаг байна. 

 

Оркесрт хөгжимд анхлан Эрнест Шоссон Шекспирийн "Шуурга" пьесийг тоглоход 1888 онд анхлан авч хэрэглэжээ. Пётр Ильич Чайковский Парист очихдоо Челестаг сонсон биширч  1891 онд балладу «Воевода» баллад, 1892 онд «Щелкунчик» бүжгэн жүжгийн бүтээлдээ Челестаг оруулсан байдаг. Мөн Дмитрий Шостакович арван гуравдугаар симфонидоо Челестаг ашигласан байна. 

 

1920-оод онд Английн Хоуги Кармайкл Челестаг джаз хөгжимд анхлан ашигласан бол цаашид 1930-аад онд Фэтс Уоллер зүүн гараараа челестаг, баруун гараараа фортепианог нэгэн зэрэг тоглодог байжээ. Мөн  Мид Лакс Льюис,  Уилли Лайон Смит, Арт Тэйтум, Дюк Эллингтон, Телониус Монк, Оскар Питерсон, Маккой Тайнер, Сан Ра, Херби Хэнкок зэрэг джаз пианистууд Челестаг уран бүтээлдээ ашиглаж байжээ.

 

Челеста хонхот орган (2)
Челеста хонхот орган
Челеста хонхот орган
Челеста хонхот орган. Герман. 1920 он