Чарли Чаплин

 

Чарли Чаплин (Англиар:Charlie Chaplin) буюу Чарльз Спенсер Чаплин. Англиар: Charles Spencer Chaplin; (1889 оны 4-р сарын 16 - 1977 оны 12-р сарын 25) Английн алдарт жүжигчин, кино найруулагч. Чаплин дуугүй кинонд тоглож ихэд алдаршсан нэгэн бөгөөд тэрээр кинонд тоглохоос гадна, өөрөө зохиолыг нь бичиж, найруулж, удирддаг байжээ. Чаплин тавтайгаасаа эхлэн 80 хүртлээ 70 орчим жил урлагт зүтгэсэн. Түүний дэлхийн үзэгчдийн сэтгэлд хамгийн их хоногшсон дүр бол "the Tramp" буюу хэсүүлч эрийн дүр билээ. Навсгар хүрэм, томсон өмд, ханзархай гутал, хар малгайтай сайхан сэтгэлт ядуу залуугийн хөгжилтэй явдалыг энэ дүр мөнхөлсөн билээ.

 

 

Чаплин богино хэмжээний хар цагаан дуугүй кинонд пантомимог чадварлаг ашиглаж дүрээ бүтээдэг байжээ. 1914 оны 4 сараас Чаплин кино зохиолч, кино найруулагч 1916 оноос киноны продюсирын ажлыг хавсран гүйцэтгэх болжээ. 1918 онд тэрээр Мэри Пикфорд, Дуглас Фэрбенкс, Дэвид Гриффит нартай хамтран киноны хөгжим бичих болжээ.  Чарльз Чаплин 1919 онд United Artists кино компаниа үүсгэн байгуулав. 1973 онд Америкийн  Киноакадемиин шагнал, 1929,1972 онд Оскар хүртжээ.

 

1975 оны 3-р сарын 9-нд Чарли Чаплиныг Хатан хаан II Элизабет хөлөг баатрын хэргэмээр шагнажээ.

 

Чарли Чаплины тоглосон кинонууд:

 

  • 1914: Making a Living
  • 1916: The Floorwalker
  • 1916: The Fireman
  • 1916: The Vagabond
  • 1916: One A.M.
  • 1916: The Count
  • 1916: The Pawnshop
  • 1916: Behind the Screen
  • 1916: The Rink
  • 1917: Easy Street
  • 1917: The Cure
  • 1917: The Immigrant
  • 1917: The Adventurer
  • 1918: A Dog's Life
  • 1918: The Bond
  • 1918: Shoulder Arms
  • 1919: Sunnyside
  • 1919: A Day's Pleasure
  • 1921: The Kid
  • 1921: The Idle Class
  • 1922: Pay Day
  • 1923: The Pilgrim
  • 1925: The Gold Rush
  • 1928: The Circus
  • 1931: City Lights
  • 1936: Modern Times
  • 1940: The Great Dictator
  • 1947: Monsieur Verdoux
  • 1952: Limelight
  • 1957: A King in New York
Чарли Чаплин
Чарли Чаплин
Чарльз Спенсер Чаплин
Алдарт жүжигчин Чаплин
Дэлхийн үзэгчдийн сэтгэлд хоногшсон дүр