Чаранго (2)

 

Чаранго (Charango) нь Андын нуруу болон Боливийн чавхдаст хөгжмийн зэмсэг. Чаранго нь ойролцоогоор 66 см урттай Виуэлагийн төрлийн чавхдаст хөгжим бөгөөд уламжлалт Чарангогын царын ар талыг шоргоолж идэштэний (Латинаар: Cingulata) хуягаар хийдэг ажээ. Уг хөгжмийг Андын нурууны болон Латин Америкийн дуу хөгжимд ашигладаг. 

 

 
Испаны булаан эзлэгчид Өмнөд Америкт ирэхдээ Виуэла (сонгодог гитарын өвөг) хөгжмийг авчирчээ. 1814 онд Андын нурууны Индианчууд Charangos хэмээх хөгжимөөр тоглож байсан баримт байдаг.  Харин модон цартай хувилбарыг нь Валаичо (Walaycho) хэмээн нэрлэдэг ажээ.
 
 
 
 
1. Модон царт Валаичо (Walaycho), 2. Цахилгаан Чаранго, 3. Чарангогийн цар: а. Калабаш хулуу (Calabash pumpkin), б. Шоргоолж идэштний хуяг (Аrmadillo) в.Модоор сийлсэн (Сarved wood)
 
 
Дуугаралтын цар хүрээ нь 1,75 октав. Уг хөгжимд Андын нурууны Перу, Боливын Кучуан омгийнхон анхлан Чаранго хэмээн нэрийг өгчээ.
 

Чаранго (2)
Чаранго
Чаранго
Чаранго