Чанги (2)

 

Гүрж үндэстний хөгжмийн зэмсэг

 

Гүрж үндэстний Чанги (Changi) босоо ятга өдгөө зөвхөн Гүржийн баруун хэсэг дахь Сванети- д л хадгалагдан үлджээ. Чанги нь их бие болон чавхдас, чангалагч чих зэргээс бүрдэнэ. Их бие босоо болон хэвтээ хэсгээс бүрдэх бөгөөд хэвтээ хэсэг нь "Резонатор" буюу царын үүргийг гүйцэтгэх бөгөөд тэр хэсгийг хагас бортого (цлиндр) хэлбэртэй хийдэг. Түүний дээр ялимгүй нумалсан ойролцоогоор 4 мм-ийн зузаантай нимгэн модыг нааж өгнө.

 

 

Чанги хөгжим бүсгүй хүний үндсэн хөгжим бөгөөд Сванетийн ардын бүжгийн дуу болон эртний болон ардын дуунуудыг дуулж тоглоход онцгой зохицдог.  Чанги хөгжмийг нэгэн өвгөний хүү дайн тулаанд амь үрэгдснээс үүдэн уй гашуугаа тайлах зорилгоор өвгөн уг хөгжмийг хийж сүйт бүсгүй өөрийн үсийг зулгаан чавхдас хийж гунигын дуу тоглож дуулснаар үүссэн гэж үздэг бөгөөд Сванетид түүнийг Шимеквше (Shimekvshe) буюу "хугархай гар" хэмээн нэрлэх нь буй. 

 

 

Осетин Чанги (Ossetian Changi)

 

Босоо хэсгийг голдуу шулуун хавтгай хэлбэртэйгээр үйлддэг бөгөөд түүнийг чавхдасны тоогоор нүхлэж чих суулгана. Чанги нь 6-7 чавхдастай байх бөгөөд зургаан чавхдаст Чангийг "Фа", "Соль", "Ля", "Си", "До", "Ре" (f-g-a-h-c1-d1) хөгөөр, Долоон чавхдаст Чангийг " Ми", "Фа", "Соль", "Ля", "Си", "До", "Ре" (e-f-g-a-h-c1-d1) хөгөөр тус тус хөглөнө.

 

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Гүрж үндэстний хөгжмийн зэмсэг

 

 

Чанги (2)
Сванетины "Чанги" босоо ятга
Чанги босоо ятга