Цогц бөмбөр (2)

 

Цогц бөмбөр буюу Драмкит (Drumkit) нь бөмбөрчин тоглоход зохицсон бөмбөр, цан зэрэг цохиур хөгжмийн зэмсгүүдийн цогц төхөөрөмж юм. Джаз, Рок, Поп хөгжимд ашиглана. Үндсэн цогц бөмбөр дээр цохиур хөгжмийн бусад нэмэлт хэрэгслүүдийг угсарч болно. Хай-хэт болон Аргил бөмбөрийг гишгүүрээр бусдыг нь цохиураар тоглоно.

 

 

 

Цогц бөмбөр: 1 Аргил бөмбөр (Bass drum), 2 Суурьт "Том" бөмбөр (Floor Tom drum), 3 Жижиг бөмбөр (Snare drum), 4 Хос "Том" бөмбөр (Hanging toms), 5 "Хай- Хэт" хос цан (Hi-hat ), 6 Крэш цан (Crash cymbal), 7 Сунадаг хөл бүхий Райд налуу цан (Ride cymbal), 8 Сплэш цан (Splash cymbal ), 9 Хятад цан (China cymbal)

 

 

Бөмбөрчид, хөгжмийн урсгал, хэв маяг, зохион бүтээгчид, хөгжмийн зэмсэг үйлдвэрлэлийн технологийн дэвшилтэй холбоотойгоор цогц бөмбөр эрчимтэй өөрчлөгдөж ирсэн бөгөөд өдгөө ч үргэлжилсээр байна. XIX зууны сүүлээр Джаз үүсэв. 1890-аад онд Шинэ Орлеаны бөмбөрчин тайзан дээр нэгэн зэрэг хэд хэдэн цохиур хөгжмөөр тоглох болов.

 

 

Анхны цогц бөмбөрт аргил бөмбөрийг хөлөөрөө өшиглөх юм уу пүршгүй гишгүүрээр тоглож байжээ. 1909 онд Уильям Ф. Людвиг (William F. Ludwig) аргил бөмбөрийн гишгүүрийг буцаах пүрштэйгээр зохион бүтээжээ. 1920 онд Gretsch компани бөмбөрийн хүрээг олон үет модон давхрагатай болгон үйлдвэрлэж хожим уг технологийг 1940-өөд оны эхээр боловсронгуй болгосон нь өдгөө ч мөрдөгдсөөр байна. 

 

Цогц бөмбөрийн төрлүүд

 

Цогц бөмбөрийг зориулалт, үнэ өртөг, түвшингээр нь ангилвал:

 

  • sub-entry — бие даан суралцагч нарт зориулсан 
  • entry level — Эхлэн суралцагч нарт зориулсан
  • student — Сургалтын болон мэргэжлийн бус бөмбөрчдөд зориулсан
  • semi-pro — тоглолтонд зориулсан
  • pro — дуу бичлэгийн студийн зориулалттай
  • custom hand built drumsets — Гойд дуугаралт, үнэтэй мод, чанартай, бөмбөрчний хүсэл, захиалгыг шингээсэн
 

 

Цогц бөмбөрийн дуугаралт
Зэмсэг тайлбар Аудио (Ogg Vorbis)
Жижиг бөмбөр Дуу намсагсан жижиг бөмбөр                                                                         . 53 KB
Жижиг бөмбөр 37 KB
Rim click 46 KB
Аргил бөмбөр  Дуу намсагсан аргил бөмбөр 54 KB
Том-том  Өлгөдөг 8 дюймын Том-том 59 KB
Өлгөдөг 12 дюймын Том-том 41 KB
Бүдүүн Том-том 39 KB
Хай-хэт Хаалттай Хай-хэт 41 KB
Нээлттэй хай-хэт 58 KB
Гишгүүрээр хаагдаж нээгддэг Хай-хэт   48 KB
Креш цан crash цан 52 KB
Райд цан Ердийн цохилт 61 KB
Цангийн товгор дээрх цохилт 71 KB
Ирмэг дээрх цохилт 67 KB
Цохиур Ердийн цохилт Хай-хэт 95 KB
Ердийн цохилт райд-цан 89 KB

 

 

 

 

 

Цогц бөмбөр (2)
Цогц бөмбөр
Гурван дугуйт дээр суурилуулсан Цогц бөмбөр (Custom Tricycle Drumkit)
Хүүхэд, залуучуудын цогц бөмбөр (Junior Drum Kit / Kids Drum Kits)
Цогц бөмбөрч
Коктейль цомхон цогц бөмбөр (Cocktail drum)
Амеркийн Бөмбөрчин Терри Боззио (Terry Bozzio)-гийн цогц бөмбөр. Түүний 2012 онд тоглосон цогц бөмбөрт 8 аргил бөмбөр, 26 Том-том бөмбөр, 2 жижиг бөмбөр, 53 цан болон гонх, 22 гишгүүр болон бусад цохивор хөгжим багтжээ.
Бөмбөрчин