Ц
Цогтбаяр Самандарын
Цогтбаяр Самандарын

 

Шог зураач

 

Самандарын Цогтбаяр 1964 онд Улаанбаатар хотд мэндэлжээ.. Тэрбээр шог зураг зурахаас гадна 7-р ангиасаа хөгжмийн бичлэг, ном цуглуулж. рок, поп, соёл урлагт сэтгэл зүрхээ зориулж яваа уран бүтээлч юм. Тэрээр аж байдлын болон улс төр, уянгын болон хүүрнэл хошин шог зурах бөгөөд түүнийг шог зураач Цогтбаяр, "Тоншуул"-ын Цогтбаяр, юм цуглуулах "дон"-той Цогтбаяр хэмээн нэрлэдэг билээ. 

 

 

С.Цогтбаяр "Учиртай инээд", "Төрийн төлөө оготно", "Шог зургууд" зэрэг шог зургийн олон ном хэвлэн гаргаж нийтийн хүртээл болгожээ. С.Цогтбаяр 1980-аад оноос "Тоншуул" сэтгүүлийн халуун ам бүлд багтаж нэг хэсэг өөрийн эхнэр Ц.Ариунаагийн хамт эрхлэн гаргаж байжээ.. 

 

 

 

С.Цогтбаяр олон улсын том уралдаан, тэмцээнүүдэд  байнга оролцож дэлхийд Монголын нэрийг дуурсгаж байгаагаа шог зураачийн үүрэг хэмээн үздэг ажээ.

 

 

С.Цогтбаяр Дүрслэх урла­гийн дунд сургууль дүүргэж тэндээсээ "Үнэн", "Тоншуул" со­нинд ажиллаж зах зээлийн нийгэмд шилжсэний дараа "MCS"-д ажил­лажээ. Тэнд ажиллах он жилүүддээ тэрээр өөрийгөө байнга хөгжүүлж нийгмийг "Шог зургаар эмчлэх" ариун үйлсд хувь нэмэр оруулж явна. 

 

 

 

 

 

Цогтбаяр Самандарын
Шог зураач С.Цогтбаяр
Шог зураач С.Цогтбаяр СГЗүтгэлтэн боллоо
Тоншуул сэтгүүлийн эрхлэгч асан Ц.Ариунаа, өөрийн нөхөр шог зураач С.Цогтбаярын хамт
С.Цогтбаяр: Тайлбаргүй
С.Цогтбаяр: Тайлбаргүй
С.Цогтбаяр: Тайлбаргүй
Шог зураач С.Цогтбаяр